Сайн байна уу. Яг одоо надад тулгамдаад байгаа асуудлын талаар та бүхэнтэй хуваалцах гэсийн. Би 33 настай, 4 хүүхэдтэй. Нөхөртэй гэх хэцүү салсан гэх хэцүү байдалтай болчоод байна.

Учир юу гэвэл манай нөхөр 3 жилийн өмнөөс хөдөө явдаг ажилтай болсон. 2, 3 сар болоод л гэртээ ирдэг байсан. Гэтэл сүүлдээ ирэх нь ховордож утсаар ч бараг ярихгүй. Хааяа ярихаар ядаргаатайн яах гээд залгаад байдгийн гээд уурладаг болов. Цагаан сар, шинэ жил, наадам гээд л баярын өдрүүдэд л ирж ганц нэг хоноод буцдаг болсон. Тэгээд сонсохнээ тэндээ нэг өөрөөсөө 7, 8 эгч хүүхэнтэй бараг цуг байдаг энээ тэрээ гэсэн юм сонсогдож эхэллээ. Өөрөөс нь асуухаар балайраад бай тийм юм байхгүй гээл уурлаад бөөн юм болно.

 

Сарын өмнө ирээд 2 хоног болоод буцлаа гээд гараад явсан тэгээд би хөдөөнөө очсон байх гайгүй явсан боловуу гээд асуух санаатай залгатал эмэгтэй хүн аваад яах гэж залгаад байгаа гэхээр нь тэрэнтэй нь хэрэлдлээ. Энэ үедээ яваагүй энд хотод тэрэнтэйгээ хэд хоночоод цуг хөдөө рүүгээ явсан байгаа юм даа. Дараа нь нөхөртөө хэлтэл тийм юм байхгүй ээ найзындаа архидаад тасраад унасан хойгуур нь нэг найзынх нь эхнэр авсан гэсэн.

Ингээд надад байнга худлаа хэлээд байгаа хүнийг би одоо яах вэ? Бүр салчий гэхээр хүүхдүүдээ л бодох юм. Аав маань багад өөд болоод аавгүй өссөн би хүүхдүүдээ аавгүй байлгахгүй гэсэндээ энэ бүхнийг тэсээд тэвчээд байхаар энэ хүн улам давраад байх юм. Саяхан санаандгүй мэсэнжэрийг үзсэн чинь тэр хүүхэнтэйгээ чухам сүрхий юм бичсэн байх юм. Хүүхдүүдэд нь ч гэсэн мөнгө төгрөг өгдгийн байна лээ.

Тэр хөдөөнийх нь тэр 2-г эхнэр нөхөр гэж ярьдаг гэсэн. Үнэхээр дотор давчдаад хэцүү байна. Тэр хүүхнийг нь ямар нэгэн аргаар чадчихмаар санагдаад байна. Гэвч буруу үйл үр хүүхдэд маань нөлөөлөх болвуу гэж эмээх юм. Яамаар ч юм бэ дээ…