Р.Нямдорж: А.Сүхбатыг хууль бус үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг эцсийн удаа сануулж байна
2016/12/10
Монголын үндэсний бөхийн холбооноос “Ээлжит бус Их эе”-ийг хуралдуулах талаар албан бус зар тараан, МҮБХ-ны хэвийн үйл ажиллагааг алдаглуулах оролдлого хийж байгаатай холбоотой асуудлаар болоод бусад өрнөж буй асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны зургаадугаар сарын 24-нд МҮБХ-ны цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулжээ. Хурлаар Үндэсний бөхийн “Их эе” хурлыг энэ сард хуралдуулахаар шийдвэрлэсэн ч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хуралдуулахгүй тухай мэдэгдэл гаргаад байна.
МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж “1990 онд МҮБХ-ны анхдугаар Их эеийн хуралдаанаар миний бие тэргүүнээр сонгогдсон. Дараагийн хуралдаан 1994 онд болсон. Энэ үеэр Бөхийн өргөө барих газрыг шийдсэн. Улмаар 1998 онд Монгол бөхийн өргөөг ашиглалтад оруулж, Улс тунхаглсны ойнд зориулсан барилдаан болсон. Мөн энэ жил III Их эе хуралдсан юм. Хуралдаанаар өмнөх жилүүдэд хийсэн ажлыг минь үнэлж дахин МҮБХ-ны тэргүүнээр сонгосон. 2002 оны хуралдаанаар миний бие 94 хүний санал, надтай өрсөлдсөн Сүхбаатар 82 хүний санал авснаар дахин тэргүүнээр сонгодсон. Энэ хурал өмнөхөөсөө илүүү хэл амтай хурал болсон. Учир нь МҮБХ-г зохион байгуулалтай авах санаатай байсан нь хожим мэдэгдсэн. Тэр нөхдүүд нь А.Сүхбат, Х.Баянмөнх, Ц.Дуламсүрэн, Ганболд нар юм. Энэ хэл амыг МҮБХ-ны одоогийн удирдлагууд гаргаж байгаа мэт буруу ойлголтыг дээрх хүмүүс удаа дараа хүргэж байгаа учраас үнэн бодитой мэдээлэл хүргэж байна. Эдгээр хүмүүсийн хамгийн гол санаа нь Монгол бөхийн өргөөг авах, эзэмших сонирхолтой юм. Үүнийг би баримттай ярьж байна. 1998 онд Монгол бөх өмчтэй болсон. Улмаар 2002 он хүртэл МҮБӨ ямар менежментээр ажиллах нь тодорхой болсон. Энэ нь Монгол бөхийн өргөө гэж “саалийн үнээ” мэт мөнгө олох амар хялбар арга хэмээн харсан хүмүүсийн шуналыг хөдлөгсөн байна. Хэрвээ өнөөдөр МҮБХ чөлөөт, жүдо бөхийн холбоо шиг өмч хөрөнгөгүй байсан бол энэ хүмүүс ингэж дайрахгүй байсан байх. Дээрх хүмүүс 13 жил МҮБХ руу янз бүрээр дайрч, гүтгэж, хэвийн үйл ажиллагаанд үргэлж саад учруулсаар ирсэн.Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулах үйл ажиллагаанд А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Х.Баянмөнх нар хөндлөнгөөс оролцон, гишүүдийн ирцийн бүртгэлд тус хуралд суугаагүй зургаан хүний гарын үсгийг дуурайлган зурсан. Мөн өөр бичиг баримтаас гарын үсгийг нь хуулбарлан буулгах аргаар санаатайгаар хуурамч баримт үйлдэн шүүхэд нотлох баримт болгон өгч, шүүхийг хуурч мэхлэх замаар шийдвэр гаргуулсан байна. Тэдний энэ зүй бус үйлдлийг нь шалгуулахаар МҮБХ-ноос Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. Тус хэлстээс энэ оны наймдугаар сарын 31-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм. Цагдаагийн байгууллага энэхүү эрүүгийн хэргийг шалгаж дуусаад шүүхээр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл цаашид ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд тогтоол гарган шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосон. Ийм байтал А.Сүхбат, Ж.Ганболд, Ү.Хүрэлбаатар нарын хүмүүс “Их эе” хурлыг маргааш хуралдуулахаар зар тараасан нь хуулийн байгууллагуудын шийдвэрийг зөрчсөн үйлдэл. Мөн олон түмнийг төөрөгдүүлсэн явуулга шүү. Иймд маргааш болох “Их эе” хуралд нийт бөх, бөхиийн зүтгэлтнүүдийг оролцохгүй байхыг албан ёсоор хариуцлагтайгаар мэдэгдэж байна. А.Сүхбат “Монгол бөхийн өргөө”-г эзэмших хүсэлтэй. Тиймээс ч 13 жилийн туршид улайран тэмцэж ирсэн. Парламентийн гишүүн хүн хууль тогтоодог байх ёстой. Гэтэл төрийн алба хашиж байж хууль зөрчиж байгаа нь хариуцлага хүлээх үндэслэл болно. Тийм учраас энэ хууль бус үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох хэрэгтэйг эцсийн удаа сануулж байна” гэлээ.
МҮБХ-ноос 2017 оны хоёрдугаар улиралд багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит их эеийн товыг тогтоон хуралдуулна. Тус хурлаар шинэ удирдлагаа сонгон ажиллуулах болно гэдгийг хэвлэлийн хурлаар мэдэгдлээ.
Мөн МҮБХ-ноос УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн А.Сүхбатын ёс зүйн тухай авч хэлэлцэх талаар албан тоот танилцууллаа. Үүнд “УИХ-ын гишүүн А.Сүхбатын хууль зөрчсөн ёс бус үйлдлийг ёс зүйн хороогоороо хэлэлцэн түүний хууль бус үйл ажиллагааг даруй зогсоож өгөхийг УИХ-ын дарга танаас хүсч байна” гэжээ.
Хүннү · 2016/12/11
Бөх, бух хоёр адилхандаа.
ene lalar xurden zailaa. yamar udaan tuxaldag novsh be · 2016/12/11
irgen
Зочин · 2016/12/11
Нямдорж Сүхбат Дуламсүрэн мэтийн хүмүүст энэ ажлаа өхгүй гэсэндээ 26 жил ажиллаж байгаа юм. Эд Нямдорж Данзан нар шиг ажиллуулж чадахгүй . Эдэнтэй халз мэтгэлцээч.
мгл · 2016/12/11
хууль уншаад нэмэргүй ээ ойлгохгүй юм чинь
Зочин · 2016/12/11
А.Сүхбат нарын шунал , тэнэглэл 2 л Р.Нямдоржийг Бөхийн холбооны тэргүүнээр байлгаад байгаа юм шүү дээ Энэ А.Сүхбат гэдэг мудак яагаад Төв аймгаас УИХ-д сонгогдоод гараад ирсэн юм бол А.Сүхбат чинь саяхан л Ардчилсан намын "Улаан хувьсгалч Дорж" байсан биз дээ "Бөхийн өргөө"-г хусах л гэж махинаци хийгээд байгаа юм Хууль ч мэдэхгүй энэ тэнэг УИХ-д зөвхөн Ардын намын ирц бүрдүүлнэ , өөр тэнд хийх юм юу ч байхгүй дээ чааваас За тэгээд УИХ-д 60 гаруй суудалтай Ардын намд энэ тэнэг нэг их хэрэггүй дээ
Irgen · 2016/12/10
Ene mongol behiin holboo. Uvsiinh bish. Sukhbat nar zailtsgaa
Зочин · 2016/12/10
Suhbat dulamsuren ganbold baynmonh gesen 1teregnii duguinuud balalnaa nowshnuud
zochin · 2016/12/10
Сүхбат гэж нэг балай юм болиоч дээ.Чавганцын хэрүүл хийгээд байхаар ганц хууль уншиж баймаар юм.Их хурлын гишүүдээс ингэж байсан хүн байхгүй дээ.Намыг нь харж сонгосноос ийм болж байгаа юм.Хүнд нь өгөөгүй шүү дээ.Мэдлэг чадваргүй ийм бөхчүүд ИХ Хуралд байхаар Улс орон яаж хөгжих юм бэ.Хийх ёстой ажлаа ч хийхгүй.Үнэн Тэнэг.
зочин · 2016/12/10
Сүхбат энэ бөхийн өргөөг авах гээд байгаа юм байхгүй шдэ энэ Нямдоржийг л 26 жил ямар ч шинэчлэлгүй ардачлалгүй ажиллаа гэж нийт бөхийн тэн хагас нь үзэж байна шдэ дүрэмээ сайн өөрчлөөд Нямдорж. сүхбат, чинбат, нарын аль нь ч хэрэггүй.... Өөр ийм холбоог менежмент хийх сайн залуучууд зөндөө байна тэд нарт өгөх хэрэгтэй
Haha · 2016/12/10
Ene hun bohiin orgoog yaah GED bga ym boloo ene chin nyaldorjiin omch bish ard tumniih hurlaa hiigeed busad ogoochee
IRGEN · 2016/12/10
SYHBAT OOOROOO DOPING HERGELDEG BSAN IIN SAY HELLEESHDEEE OOROO DOPING HERGELDEG BSAN YMAR UCHIR BNAA AIN
настан ах нь · 2016/12/10
энэ тэнэг шунал дэв шүглэсэн өвгөн зайлаад өгөөч,чи их баяжлаа шүү дээ,бид үндэсний их спорт өв соёлоо шинэчлэж хөгжмөөр бна,хэдий болтол хараа муутай хэдэн өөрийн чинь боол болж амьдарсан хэдэн засуултайгаа хор хутгаж ардын хүүхдүүдийн хөдөлмөр хөлс хүчийг сорж мөнгө сааж суух гэсэн бузар вэ,чи чадалтай бол наад дархан аваргаа дуудаж халз ярилцаад үнэн мөнөө олчихооч,чи 70-н саяын хүүгээ АРСЛАН болгоод энэ өргөөнөөс үүрд гарна гэсэн хүсэл чинь энэ амьд яваа насанд чинь биелэхгүй,бид хэрүүл маргаанаар бус эв эеээр хүч чадлаар шудрага барилдахыг харж цэнгэмээр л байна шүү
Иргэн · 2016/12/10
Энэ балай А.СүхБУТ Д.СумьяаБУЗАР, Нарыг Монгол БӨХ- д ойртуулж болохгүй.
zochin · 2016/12/10
etssiin udaa sanuulaad yah gej bga ym bol ene shunaliin tulam bolson obgon buudah gej bga ym shig l sonsogdoj bna oboo bolison deeree ene obgochuud ymar maraalgui nambagui shunaliin tulamnuud be olon jil tsuslaad hanadaggui ym bh da
Erdenesukh · 2016/12/10
Нямдорж гуай энэ Сүхбат гэж хүнтэй халз ярилцлаганд орвол наад нөхөр чинь амаа таглуулна даа
Зочин · 2016/12/10
Нямдоржоо ажлаа өгөөд буухдаа Сүхбатад өгч болохгүй чи ухаантай хүн өөр шишээ ухаан гаргах хүнд өгөөрөй