МАН-ын 27-р Их хурал гурван өдрийн турш хуралдаж, намын даргаа өчигдөр орой сонголоо. Энэхүү намын даргад сонгогдох эрхийг М.Энхболд томилогдох болзлыг хангасан юм. Их хуралд оролцож байгаа гишүүдийн олонх нь түүнд итгэл хүлээлгэн саналаа өгчээ. Тодруулбал,  Их хуролд 1078 төлөөлөгчөөс 988 гишүүн нь УИХ-ын дэд дарга М.Энхболдод, ““Шинэчилье” хорооны гишүүн Т.Аюурсайханд 83 гишүүн саналаа өгсөн байна.  Ийнхүү М.Энхболд МАН-ын даргын албыг Ө.Энхтүвшингээс залгамжилж  29 дэх намын даргаар сонгогдсон. Харин намын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу генсек өнөөдөр тодорно.
Журмын дагуу намын даргаа нэр дэвшүүлж, гишүүдээр санал хураалгах юм. Намын даргаар сонгогдсон М.Энхболд ар гэрийн гачигдлын улмаас өчигдрийн хуралд суугаагүй юм.

Х.Даваа