Өчигдөр гаражид байсан автомашин шатсан хэрэг гарлаа. Азаар энэ хэргийн улмаас хүн гэмтэж бэртээгүй байна. Тодруулбал Хан-Уул дүүргийн 4-р хороо   “Хан-Богд” хороолол 201-р байрны суурийн давхарт гал гараад автомашин шатаад байна” гэх мэдээллийг 12-р сарын 18-нд шуурхай мэдээлэл удирдлагын төвд ирсэн байна. Цагдаа, Онцгой байдлын албан хаагчдыг очиход “Хан-Богд” хороолол 201-р байрны гаражийн таазны цахилгааны утаснаас гал гарч тус байрны иргэн О /эм.24н/-гийн “Toyota crown” автомашины урд буфер шатсан байна. Одоо хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.