92 зорчигчтой явсан ОХУ-ын онгоц Хар тэнгист осолджээ
2016/12/25
Өнөө өглөө сураггүй алга болсон ОХУын БХЯ-ны Ту-154” нисэх онгоц Хар тэнгист осолдсон болохыг тус улсын БХЯ-аас мэдэгдлээ. Одоо байгаа мэдээллээр “Хар тэнгисийн эргээс 5.5 км зайтай газраас “тосорхог толбо” олж илрүүлсэн. Эргээс 1.5 км зайтай газраас нисэх онгоцны хэсгүүд,тухайлбал онгоцны дугуй олдсон. Мөн зорчигчдын эд зүйлс олдоод байна” гэжээ.
Хар тэнгисийн эрэгт орших Сочи хотоос Сирийн Латакия хот руу явж байсан Оросын БХЯ-ны "Ту-154" онгоцонд нийтдээ 92 хүн, тодруулбал 84 зорчигч болон нисэх багийн 8 гишүүн сууж явсан байна.