С.Наран өөрийн дуу хоолойны үргэлжлэлээ толилууллаа
2013/10/31
С.Наран өөрийн дуу хоолойны үргэлжлэлээ толилууллаа
Монголын рок попын тайзыг өөрийн дуу хоолойгоороо хөглөдөг дуучин бол поп дива С.Наран. Тэрбээр дөрвөн жилийн өмнө “MY VOICE”-1 анхны бие даасан тоглолтоо хийж байсан билээ. Монголын рок попын эмэгтэй дуучдаас өвөрмөц хоолойгоороо ялгарч чаддаг тэрбээр өчигдөр өөрийн үнэнч фенүүдтэйгээ шинэ уран бүтээлүүдээ уулзан "Соёлын төв өргөөн"-д 19:00 цагаас ганцхан удаа өөрийн дуу хоолойны үргэлжлэл болгон “MY VOICE-II” бие даасан тоглолтоо амжилттай хийлээ.
Тоглолтонд ДБЭТ-ын дуучин МУГЖ Ө.Уянга, Хурд хамтлагийн дуучин Д.Отгонбаяр, морин хуурийн чуулга оролцсон юм. Мөн энэхүү тоглолтонд түүний хоолойгоор бүтээгдсэн хит дуунууд эгшиглэж үзэгчдийн сэтгэлийг огшуулж, нэгэн үдшийг хамтдаа баясаж, сэтгэлийн таашаалыг мэдэрсэн юм.
“MY VOICE-II” тоглолтын тасалбарын хувьд партерт үзвэл 50 мянган төгрөг, бельэтажнаас үзэхийг хүсвэл 45 мянган төгрөгний үнэтэй байсан. Уг тоглолт үзэгчидээр дүүрэн болж өндөрлөлөө. Та бүхэндээ тоглолтын зургийг сонирхуулья.
Д.Ана