Монголд хамгийн ашиггүй компани харин ч тэрбум, тэрбумаар мөнгө угаав
2013/11/01
Монгол улсыг цахилгаанаар хангадаг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” /УБЦТС/ ард иргэдийн халаасанд гараа дүрсэн гэх асуудал сүүлийн үед хэвлэл мэдээллээр шуугих болсон.
Гэтэл энэхүү мэдээлэл үнэн байж. Бүүр тус компани нь тэрбум, тэрбумаар мөнгө угаадаг байсан гэвэл олон хүн гайхаж, “Тэр чинь өөрсдийгөө ашиггүй компани гэж ярьдаг” хэмээн дуу дуугаа авалцан асуух байх. Гэвч тэд алдагдлынхаа ард харин ч ашиг ихтэй ажилладаг байсан нь баримтаар тогтоожээ.
Тодруулбал, өнгөрсөн хугацаанд /одоо ч байгаа/ 386 төрлийн төлбөрт үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж, жилдээ тэрбум гаруй төгрөгийн ашиг олдог байсныгаа чухам юунд зарцуулдаг байснаа уг компанийн удирдлагууд тайлбарлах хэрэгтэй болох нь. Тэдний хууль бус үйлдлийг Эрчим хүчний зохицуулах хороо болон Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооныхон илрүүлсэн юм.
Цахилгаан дулааны үнэ өнгөрсөн хугацаанд өнөөг хүртэл нэмэгдсээр ирсэн. Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч долдугаар сард цахилгаан дулааны үнэ нэмэгдэж, нэг кВт-ынх нь үнэ уул уурхайн компаниудад 130 төгрөг, аж ахуйн нэгжид 105 төгрөг 60 мөнгө, ахуйн хэрэглээнд 150 кВт-ынх нь 76 төгрөг, үүнээс дээших нь 96 төгрөг 60 мөнгө болсон билээ. Үнэ нэмэх шаардлагаа салбарын алдагдал 70 тэрбумд хүрсэнтэй холбож байсан. Гэтэл ачир дээрээ тэд наашаа харж уйлж, цаашаа харж инээж байсан хэрэг бололтой.
Тус компанийнхан хэрэглэгчдээс хууль бусаар мөнгө шумбаддаг байсныгаа төсөв нэмэгдүүлэх арга хэмээн тайлбарласан байх юм. Нийслэлийн олон мянган хэрэглэгчээс 386 төрлийн аргаар мөнгө шулдаг байсан шигээ хурдан шуурхайн үйлчилдэг байсан бол.
Үйлчилгээнийхээ хурд, чанарыг сайжруулахын тулд үүнийг авах ёстой байжээ гэж ойлгоё гэтэл, тэгж чадахгүй нь. УБЦТС компани нь хүнд сурталтай, хэрэглэгчдээ үл тоомсорлодог, дээрэлхдэг үйлчилгээний соёлоор хамгийн муу нь. Ямар сайндаа л хэрэглэгчдэдээ урьдчилан мэдэгдэхгүй байж байнгын тогийг нь таслчихна. Дээр нь тогны мөнгөө тушаасны дараа ирж цахилгааныг залгахдаа дуудлагын мөнгө хэмээн 3000-5000 хооронд мөнгө авна. Энэ нь бас тэдний мөнгө саах нэг башир арга. “Монополь” эрхтэй гэдгээрээ хэрэглэгчдээ хэзээ ч хохироож болно гэж боддоггүй л юм бол өнгө төрх, үйлчилгээндээ анхаарал хандуулах хэрэгтэй.
Хэрэглэгчдээс ирсэн гомдол, саналын мөрөөр уг компанийг шалгаж үндэслэлгүй мөнгө хурааж авсан байна гэдгээр ШӨХТГ-аас 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан ч одоог хүртэл төлөөгүй байгаа аж.
Эрчим хүчний зохицуулах хороо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоотой хамтран хийсэн шалгалтад бүдэрч, 320 хууль бус үйлчилгээг санаанаасаа зохион мөнгө хүдийлдэг байснаа тус компанийнхан одоо ч хүлээн зөвшөөрөхгүй, төсөв бүрдүүлэх нэг арга хэмээн тайлбарласаар байгаа гэнэ. Тэдний төсвийг бүрдүүлэхийн тулд хэрэглэгчид хууль бус үйлчилгээний мөнгийг яагаад төлөх ёстой гэж. Үүнийгээ л тайлбарлаад өгчих, УБЦТС-нийхэн юу гэж бас нэг аргалах бол доо. Дээрх мөнгийг “Төлбөрт үйлчилгээний тариф” нэрийн дор авах болсон байна.“УБЦТС” компанийн экс захирал Ч.Саранжавын 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн тушаалаар “...Компанийн хангах үйлчилгээний чиглэлээр хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний үнэ тарифыг нэгдүгээр хавсралтаар, түгээх үйлчилгээний чиглэлээр хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний үнэ тарифыг хоёрдугаархавсралтаар, өндөр хүчдэл түгээх үйлчилгээний чиглэлээр хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний үнэ тарифыг гуравдугаар хавсралтаар, хэрэглэгчдээс цахилгаан сүлжээнд шинээр ба шинэчлэгдсэн холболтоор техникийн нөхцөл авахад төлөх үйлчилгээний тарифыг баталсугай...” гэх тогтоол гаргасан байдаг.
Уг шинээр бий болгосон “Төлбөрт үйлчилгээ” нь тухайн ажил үйлчилгээг хийхэд шаардагдах хөдөлмөр зохицуулалтын бодит үнэлгээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй дүйцэхүйцээр тогтоожээ.Өөрөөр хэлбэл, бодит бус үнэлгээгиргэдэд тулгадаг гэсэн үг.
386 төрлийн үйлчилгээг төлбөртэйгөөр үзүүлж байснаас дөнгөж 52 нь л үндэслэлтэй болох нь тогтоогджээ.Үлдсэн 334 үйлчилгээг бид үнэ төлбөргүй авах ёстой. Компанийн үйлчилгээний төлбөр 200 төгрөгөөс 280 мянган төгрөг хүртэлх үнэлгээтэй. Үндэслэлгүй гэдэгт дамжуулагч утас татах, кабелийн трасс тодорхойлох,кабелийн трассыг эргүүлэн булах, бүх төрлийн ажил гүйцэтгэх үед хянагчаар ажиллах зэрэг 334 төрлийн төлбөртэй үйлчилгээ байна. Ийм байдлаар жилд 1.2 тэрбум төгрөгийн ашиг олсон байх юм.
“УБЦТС”-ийнхан үйлчилгээ бүрээсээ хураамж авдаг явдлаа төсөвтэйгөө холбон тайлбарладаг байж. Тиймээс алдагдлаа нөхөх зорилгоор төлбөрт үйлчилгээг нэвтрүүлж илүү мөнгө авдаг хэмээн талбайрлажээ. Гэвч зөрчил илрүүлсэн шалгалтын багийнхан10 гаруй удаа уулзаж хэлэлцсэний дүнд үндэслэлгүй төлбөрүүдээ хасахаар тохиролцож, иргэдийг хохироож байснаа хүлээн зөвшөөрсөн. Гэвч энэ байдлаа зогсоолгүй иргэдээс мөнгө авсаар байгаа аж.
Одоогийн байдлаар үнэ нэмэгдсэн байдлаас харахад сардаа тогтмол тогны мөнгөндөө 32 мянган төгрөгийн төлбөр тушаадаг байсан айл “УБЦТС үнээ нэмсэний дараа 42 мянган 500 төгрөг гарсан байна. Ийнхүү үнэ нэмэхэд иргэдийн нуруу дээр гарах ачаа болохгүй гэж тус компанийн удирдлагууд тайлбарлаж байсан нь худал бололтой.
Х.Даваа
TUGSHUUR · 2013/11/04
sonompil-iig ATG duudaj bna. ta irj meduulgee ugnu uu. irj meduulgee uguugui tohioldold tanii bied huch hereglej al***an meduuleg avch todorhoigui hugatsaagaar tsagdan horihiig medegdie.
Зочин · 2013/11/03
CONOMPIL SAID HUVI DAA IH ZAVSHIJ BGAA SURAGTAI TENEGDUU SAIDIIN SUUDAL TENEG L bh YUM OGTSOR CONOMPIL EE SUURLAA ZALUU HUND UG
Зочин · 2013/11/03
ywuuldag gazar n ywuul p****a nuudiig
Зочин · 2013/11/03
Luivarchid l gej helie de
Зочин · 2013/11/02
гараа дүрсэн дүрсэн зөв бичээчээ ун******л явж байтал алдаатай үг гараад ирэхээр уншихаас дургүй хүрэв
hohirogch · 2013/11/02
er ni l tiim shd bnga l shuluulj bnsdee naad *****dnuudad chin tanolgvl bol er ni shuluulna
Зочин · 2013/11/02
yoo zob bicheech
Зочин · 2013/11/02
yoo zob bicheech
Зочин · 2013/11/02
shoron shoron shoron