С.Oюун: Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна
2016/12/28
С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж, өчигдөр шийдвэрээ гаргасан билээ. Тэрбээр яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм. Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдснийг онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдснийг онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр гурван хүнийг бүлэглэн, онц хэрцгийгээр, шунайхан сэдлээр, захиалгаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж амь насыг нь онц хэрцгий аргаар хөнөөсөн хэмээн үзсэн юм.
Тэгвэл шүүхийн энэхүү шийдвэрт талийгаач С.Зоригийн дүү С.Оюун мэдэгдэл гаргаж, шүүхийн шийдвэрт эргэлзэж байгаагаа мэдэгдээд байна.
Тус мэдэгдэлд, "Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэг эргэлзэж байна.
Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс Нийслэлийн Хяналтын прокурорт хандан гаргаж мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм.
Шүүх хуралдаанд хохирогч бидний өмнөөс өмгөөлөгч оролцож байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан.
С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна" хэмээжээ.
naagii · 2016/12/28
Ойлгомжтой юм ба захиалагч нь МАН байна шүү дээ.Тэнэг хүн ч ойлгохоор ба