Монгол улсын эрх баригчид ОХУ-аас  100 тэрбум рубль буюу 1.6 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл хүссэн байна.  Гол нь  уг зээлийг юунд хэрхэн зарцуулах гэж байгаагаа мэдэгдээгүй талаар  ОХУ-ын Байгалийн баялгийн яамны сайтад энэ сарын 13-ны өдөр байршсан талаар “TJournal online” сэтгүүлд гарсныг http://themoscowtimes.com мэдээлэв. Монголын тал энэхүү зээлийг ямар зориулалтаар авч байгаа тухай, шаардлагатай санхүүгийн тооцоолол зэрэг мэдээлэл байхгүй байсан тул Оросын тал хүсэлтийг хүлээж аваагүй юм байна.

Мөн Монголын талаас ОХУ-ын төрийн өмчийн  “VTB” банкнаас  200 сая ам.долларын зээл хүссэн байна. Уг зээлийн хүсэлтэд мөнгийг  ОХУ-аас импортоор авдаг газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалтад зориулагдах тухай тусгажээ.

2010 оноос хойш Монгол улсын  зээлсэн нийт өрийн  97.8 хувийг 2016 оны нэгдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэглэсэн бөгөөд энэ нь 170 тэрбум рубль ажээ.  

Эх сурвалж: http://themoscowtimes.com