Дэлхийн "Орк"-ууд
2016/12/28
Саяхандаа... Тун саяхан. УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Жамъянгийн Мөнхбат БНФУ-д ажлын албан айлчлал хийх үеэрээ халаасандаа гараа хийсэн байсан нь шүүмжлэл дагуулсан. Зарим нэг сошиалд идэвхтэй байдаг хүмүүс “Монголын нэрийг сэвтээлээ”, “Дипломат ёс мэддэггүй” гэх мэтээр түүн рүү дайрсан, давшилсан. Бүр зарим нь “Манай “орк”-ийг хараад байгаарай” гэж ирээд л шүүмжилсэн. Залуу хүн алдахыг алийг тэр гэх вэ. Тэр өнөөдөр дөнгөж 37-оохон настай. Гэвч ганцаараа “орк” байсангүй. Дэлхийн шилдэгүүд ч гэсэн хааяа “орк” зан гаргаж л байдаг. Зарим нэгэн жишээг тоймлон хүргэе.
Билл Гейтс /”Майкрософт”-ийг үүсгэн байгуулагч, дэлхийн тэрбумтан/
Дэлхийн программ хангамжийн загалмайлсан эцэг, тэрбумтан Билл Гейтс дипломат ёс мэддэггүйгээрээ зартай нэгэн. Тэрбээр БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэтэй албан ёсны уулзалт хийх үеэрээ нэг гараа халаасандаа хийсэн байв.
Үүгээр ч зогсохгүй НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүнтэй уулзахдаа ч “өөрийн стиль имижээ” алдсангүй. Халаасандаа гараа хийсэн байсан нь олон нийтийн шүүмжлэлийг багагүй дагуулсан.
Бенино Акуйно III /Филиппин Улсын 15 дахь Ерөнхийлөгч/
Филиппин Улсын 15 дахь Ерөнхийлөгч Бенино Акуйно III нь дэлхийн улстөрчдийн дундаас халаасандаа гараараа хийдгээрээ алдартай нэгэн. Бүр төрийн өндөр дээд айчлалын үеэр ч гараа халаасандаа хийсэн байх нь бий. БНХАУ-ын Гадаад харилцааны сайдын өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр нэг гараа халаасандаа хийсэн байсан нь багагүй шүүмжлэл дагуулсан байдаг.
Барак Обама ба Си Жинь Пин
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жинь Пин нар төрийн тэргүүнүүдийн уулзалтын өмнөхөн “аминчхан” уулзсан нь паппарацичдын дуранд өртсөн юм. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч нөгөө л халаасан дахь гарны хэрэгт унав.
HMM · 2016/12/28
Энэ сэтгүүл ч өөрөө орк бололтой Мөнхбатийг өмөөрч байгаа юм байна.