ЦЕГ-ын дарга Р.Чингисийн оронд Ө.Энхтөрийг томилжээ
2016/12/28
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэд хэдэн албан тушаалын томилгоог хийж байгаа билээ. Үдээс хойшхи хуралдаанд Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилох асуудлыг хэлэлцэн Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилохыг гишүүдийн олонхи дэмжсэн билээ.
Үүнээс гадна Цагдаагийн ерөнхий газрын даргын албан тушаалын асуудал өнөөдөр мөн яригдсан байна. Одоогийн дарга Р.Чингисийг тус албанаас чөлөөлөн Ө.Энхтөрийг томилжээ.
Ө.Энхтөрийн хувьд тэрбээр өмнө нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байжээ. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс, УМБГ-ын даргаар ажиллаж байсан хурандаа Ө.Энхтөр ЦЕГ дарга болохоор яригдаж байна