Ардчиллын анхдагч С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг 2016 оны сүүлээр  шүүхээр шийдвэрлэсэн . Тодруулбал иргэн Б.Содномдаржаа, Т.Чимэгээ, Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг захиалгаар хөнөөсөн хэмээн шүүх үзэж, тус бүрт нь  24-25 жилийн хорих ял оноосон юм.
 
Тэгвэл С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулагджээ. Уг ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчид багтсан байна. Эдгээр хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавих бөгөөд хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ажлын хэсэгт үүрэг болгожээ.