Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэж  хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд өнгөрсөн 10-р сард “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ” амжилттай зохион байгуулагдсан билээ. Тус наадмыг тохиолдуулан www.URLAG.mn сайтын санаачлагаар "БИ–ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ" хэмээх сэтгүүлчийн дууг бүтээжээ.

   Тус уран бүтээлийг монголын дууны урлагийн шүлэг яруу найраг, ая дангаар гаршсан эрхэмүүд болох утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар шүлгийг нь тэрлэж, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат аялгууг нь бичэж “Sweetymotion” хамтлаг, Б.Чинбат нар хамтран дуулж амьдруулсан байна. Мөн хөгжмийн найруулагчаар нь “PROSOUNDS” студын хөгжмийн найруулагч "РАГУ РАМАН" ажилласан бол клипийг нь “DUAL ZET” студын хамт олон бүтээжээ.

   Сонирхуулахад тус уран бүтээлийг “Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадам”-ын шилдгээр шалгарсан оролцогчид болоод үндэсний сэтгүүлзүйн салбарын 100-н жилийн түүхийг бичэлцсэн эрхэм хүмүүс хамтран дуулж, дүрсжүүлэн дахин эгшиглүүлэх юм байна. Ингээд та бүхэндээ "БИ–ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ" хэмээх сэтгүүлчийн дууны шинэхэн клипийг толилуулъя.