Үнэхээр л гэм буруугүй бол  бондын мөнгөнөөс идэж уусан гэж бичигдэж байхаар, АТГ-т өөрөө явж очоод шалгуулчих нь Б.Гарамгайбаатар гуайд уг нь зүгээр байлтай. Эс бөгөөс Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн хэвлэлийнхэнд таны талаар мэдээлэл өгөхдөө бондын мөнгөнөөс эрх мэдлээ ашиглан авсан гэдгийг чинь хэлээд байгаа юм л даа. 

Тиймээс ч Хөгжлийн банкны шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаарх мэдээлэлтэй зэрэгцэн хуулийн байгууллагад шалгагдах ёстой хүн бол Б.Гарамгайбаатар юм байна гэдгийг нийгэм даяараа ойлгоод байгаа. Харин хуулийнхан шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа ч. Б.Гарамгайбаатар хуулийнханд онилогджээ гэх мэдээлэл гарах болов.  Ж.Энхбаяр гишүүн УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын компанитай холбоотой асуудлыг онцолж хэдэнтээ хэлсэн билээ. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу