Анх “Boom town” хамтлагаас урлагийн гараагаа эхлэн УДЭТ-ын жүжигчин болсон Б.Тамир, “Sound of kiss” хамтлагийн дуучин Г.Золзаяатай анхны амьдралаа эхлүүлж, хөөрхөн охинтой болсон ч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлэлгүй хоёр тийш болсон билээ.

Энэ хоёрын салалтын талаар хэвлэлүүд их олон янзын таамаг дэвшүүлдэг. Мөн Золоогоос яагаад салах болсон шалтгаанаа саяхан Тамир нэгэн нэвтрүүлгээр зарлана хэмээж байсан удаатай.

Энэ удаагийн "Мобайль ньюс" буландаа жүжигчин Б.Тамираагийн найз бүсгүй Мөнхсоёлын яриаг онцолж байна.

Сүүлийн үед жүжигчин Б.Тамирааг “Сити” дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн Н.Мөнхсоёл гэх бүсгүйтэй холбох болсон. Тэгвэл энэхүү мэдээллийн талаар Н.Мөнхсоёл “Тамирын аав ээж болон охинтой нь аль хэдийнэ танилцсан. Хэдийгээр бид хоёр хамт амьдарч байгаа ч гэсэн, одоохондоо албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй болохоор Тамирааг миний найз залуу гэж ойлгож болно. Энэ учралдаа би огтхон ч харамсдаггүй. Учрах ёстой хүмүүс нь учирч, уулзах ёстой хүмүүс л уулздаг биз дээ. Хэрэв тэр охиноо өөр дээрээ өсгөнө гэвэл би Тамираагийн охиныг өөрийнхөө хүүхэд шиг л хайрлана. Хүнд хүн илүүдэхгүй шүү дээ” хэмээн ярьсан жүжигчин бүсгүй урьд нь мөн л амьдрал зохиож, үрийн зулай үнэрлэж явсан гэдэг. Харин өдгөө нөхөр хүүхдээ орхиод жүжигчин Б.Тамиртай хоёр дахь амьдралаа эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун яваа" гэсэн юм.

Дашрамд дурдахад жүжигчин Н.Мөнхсоёл “Улаан дөрвөлжин”, “Оюутны нууц амраг”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөлтрөг”, “Фэйсбүүкийн од” зэрэг кинонд тоглосон.

Д.Ана