БНН-ын дарга Б.Жаргалсайхан өнгөрсөн Бямба гарагт нэгэн телевизээр ярилцлага өгөх үеэрээ МАХН-ын үйл ажиллагаанд тун шүүмжлэлтэй хандсан зүйл ярив.


Тэрээр : "МАХН нөгөө таван хувьсгал хийнэ гээд байсан яасан бэ? Нөгөө Н.Удвал авгай одоо юу хийж байна??? Хаана байна, нөгөө шударга ёс. Одоо өөрсдийнхөө амин хувийн эрх ашгийн төлөө л явж байгаа биз дээ. МАХН бол нэгэнт хамаг хүч нь гарсан, өвөөгийн хуучин гутал шиг хичнээн тордоод ч засал авахааргүй болжээ. Иймээс өнгөрсөн 20 жил идэж уухаас өөрийг хийгээгүй, улс орныг удирдаж явах чадваргүйгээ нэгэнт харуулсан МАН-ын хэдэн лагаануудтай нь цуг тараах хэрэгтэй" хэмээсэн юм.
Энэ үеэр сэтгүүлч : "Та МАХН-ыг байгуулалцаж, хамтран зүтгэж явсан юм биш үү?" гэж асуухад нь : "Би хэзээ ч тэр намтай хамтран ажиллаж байгаагүй." хэмээн мэлзэх нь тэр.


Үнэндээ Б.Жаргалсайхан 2010 оны орчим МАН-ын гишүүн болмоор байна, надад батлах олгоодох хэмээн тухайн үеийн МАН-ын хэлтсийн дарга Г.Тэнгэрээс гуйж явсан гэдэг.
Мөн Б.Жаргалсайхан МАХН-ыг үүсгэн байгуулалцаж, хамтран ажиллаж байсан ч үнэн бөгөөд МАХН, МҮАН-ын Улс төрийн холбоонд элсэж, "Бид Н.Энхбаяр даргатайгаа хамт улс орноо аврана" гэхчилэн мэдэгддэг байлаа.
МАХН-ын холбоонд элсэхийг өөрөө биечлэн гуйж буй бичлэг нь ч интернэтэд үлджээ.

 



Л.Ганзориг