Бразилийн их сургуулийн хоёр оюутан бүсгүй жоомыг хатааж нухаад нунтаг гурил гарган авчээ. Энэхүү гурил нь 40 хувийн уургийн агууламжтай гэнэ.

Гурилан төрлийн бүх хүнсний бүтээгдэхүүн хийх боложтой энэ гурилыг тусгай хяналтан дор байдаг жоомны төрөл зүйлээр хийжээ. Тус жоом нь гал тогоо зэрэгт байдаг энгийн нэг жом биш бөгөөд  Nauphoeta cinerea гэх ариун цэврийн өндөр шаардлагатай орчинд тусгай аргаар тэжээн гарган авдаг жоомны төрөл зүйл юм. 

Шинэ төрлийн жоомны гурил нь хүний биед хэрэгтэй маш чухал амин хүчил болон липидийн хүчлээр баялаг бүтээгдэхүүн аж.