Хятадын иргэн таван настай Анна Ван хэмээх охин тоглож наадах насан дээрээ байгаа ч эмээ болон эмэг эхээ асардаг. Эмээ,  эмээгийнхээ ээжийг асардаг охин хоол хийх, хувцас угаах, гэр цэвэрлэх гээд бүхнийг нямбай хийдэг аж. 

Бяцхан охины эцэг, эх нь гэр бүлийн маргааны улмаас салсан ба түүнийг ээж нь бага байхад нь хөгшин эмээ нартай нь үлдээснээр  ийм бага насандаа бие даан амьдралд суралцсан байна.