Төгрөгийн хямралд төгсгөл ирлээ
2017/03/13
Төгрөгийн хямралд төгсгөл ирлээ. Монгол мөнгөний ханш чангарч, доллар тэргүүтэй валютын үнэ уралдан уруудаж эхлэв.
Төгрөг түрж, бусад нь ухарч буй нь энэ. Шил шилээ даран Монголыг чиглэх шинэ мөнгөний чимээ, шийдвэр нь хүлээгдэж буй сайн түншийн сургаар ханш ийн дээшилжээ.
Хоёрдугаар сарын 19-нд Сангийн яам, Монголбанк Олон улсын валютын сантай хамтрах болсноо зарласан. Энэ мэдэгдлээс нэг өдрийн дараа Монголбанкны төгрөгтэй харьцах ам.долларын ханш гурав орчим төгрөгөөр суларсан юм. Үүнээс хойш төгрөг тасралтгүй хүчээ авч, ам.доллар завсаргүй суларсаар энэ сарын 12-ны байдлаар 2461.32 төгрөгт хүрээд байна.
Эргэн сануулахад, “ноён” долларт хяналтаас гартлаа “галзуурсан" үе бий. Манай макро эдийн засагт тодорхойгүй байдал нүүрлэсэн энэ оны эхээр ам.долларын ханш бүх цаг үеийн дээд цэгт тулсан. Хэдийгээр Монголбанкны зарласан ханш 2500 төгрөг даваагүй ч валютын захууд үүнээс өндөр үнээр ам.доллар арилжсан юм. Ийн “сагсуурч” явсан ам.долларын ханш одоо 30 төгрөгөөр сулраад байна. Ингэснээр 2012 оноос эхлэн чангарч, 2016 оноос хяналтаас гарч, хямралд хөтөлсөн “ногоон”-ы ноёрхол намжиж эхэллээ.
Сайн мэдээ гэвэл, намжиж буй нь зөвхөн ам.доллар биш. Төгрөгтэй харьцах бусад валютын үнэ цэнэ ч буураад байна. Сүүлийн хэдэн жил гадаад валютын ханшид дарлуулсан монгол төгрөгийн ханш дийлэнх валютын эсрэг хүчээ авч буй юм. Төгрөг, юанийн хослолоос ягааны ханш хэрхэн суларч, монгол мөнгөний үнэ сүүлийн хэдэн өдөр яаж ахиж буйг та харж байна. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтрах болсноо мэдэгдсэнээс хойших нэг сарын хугацаанд юанийн ханш таван төгрөгөөр хямдарчээ. 360 төгрөгийг даваад байсан юань одоо 350 төгрөгт хэлбэлзэж байна.
Төгрөгийн ханш өснө гэдгийг шинжээчид онцолсон
Урд хөршөөс гадна хойд “айлын” валютын ханш ч суларч, тав давсан хувиар урууджээ. Бас хөгшин тивийн “хатуу” валют ч манай төгрөгт хөл алдан “жижгэрч” байна. Төв банкны ханшийн муруйгаас еврогийн ханш төгрөгийн эсрэг хэрхэн савлаж, суларч буйг үзэж болно. Бас иенийн ханш ч уруудлаа. Японы мөнгөн тэмдэгт энэ хэдэн хоногт бараг 10 орчим хувиар буурчээ. Ерөөс буурах хөдөлгөөн төгрөгтэй хослох дийлэнх валютын ханшид ажиглагдсан. Товчхондоо, төгрөгийн хүчгүйдэлд төгсгөл ирж буй нь энэ. Тэгвэл өргөн хэрэглээнийхээ дийлэнхийг хилийн чанадаас зөөдөг, өр төлөх хугацаа нь өдрөөс өдөрт ойртож буй Монгол Улсад үүнээс өөр сайн мэдээ гэж юу байх билээ. Тэр тусмаа ам.долларын жолоо атгадаг Америкийн төв банк хэзээ мөдгүй “ногоон”-ы нийлүүлэлтээ хумихаар зэхэж буй энэ үед ханш суларч байгаа нь онцгой үзэгдэл. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ энэ сард багтаан өсгөх сургаар голлох валютуудтай харьцах ам.долларын ханш сүүлийн хэдэн өдөр дараалан чангараад байна.
Зөвхөн Монголд төдийгүй дэлхий даяар хүчирхэгжиж буй ам.доллар манай гарагийн хамгийн нөлөө бүхий валют хэвээр. Энэхүү валютын ханш олон улсын зах зээлд олз, гарзын аль алийг нь агуулан чангарч байна. Харин манайд сайнаас илүү саарыг дагуулж буй нь үнэн. Сүүлийн жилүүдэд огцом чангарсан ам.долларын ханш Монголын эдийн засгийн гол сорилтын нэг болоод буйг шинжээчид хэлдэг. Үүнийг ч эдийн засгийн статистик үзүүлэлтүүд батална. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр ам.долларын ханшийн зөрүүнээс болж зөвхөн бизнес эрхлэгчид өнгөрсөн онд бараг нэг их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Мөн Монголын төр ам.доллараар үнэлсэн зээл, түүний хүүгийн төлбөрт энэ онд гэхэд таван их наяд давсан төгрөг төлөхөөр хүлээгдэж байгаа. Үүнээс үзэхэд, ам.долларын ханшийн хөдөлгөөн манай халааснаас гарах мөнгөний хэмжээг тодорхойлох нь.
Тиймээс төлбөрийн тэнцлийн дарамтад өртөхгүйн тулд бодлого тодорхойлогчид зарим арга хэмжээг авахаар төлөвлөж буйгаа дуулгасан. Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орж ирэх 440 сая ам.долларыг Монголбанкны валютын нөөц нэмэгдүүлэхэд зарцуулахаар болсноо Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн.
Нэгдүгээр сарын байдлаар Монголбанкны гадаад валютын албан нөөц 1.117 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Энэ нь импортын таван сарын хэрэгцээг хангахуйц хэмжээ болохыг Төв банкнаас мэдээлсэн юм. Өмнөх оны сүүлийн саруудад гадаад валютын албан нөөцийн уналт тогтворжсон. Энэ нь 2016 оны сүүлчээс манай экспортын гол түүхий эд болох зэс, нүүрсний үнэ сэргэсэнтэй холбоотой.
Бас манай гадаад худалдааны үзүүлэлт ашигтай байгааг мартаж болохгүй. Тэрчлэн энэ сарын дундуур төлөх товтой байсан Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг солихоор олон улсын зах зээлд шинэ бонд гаргасан нь төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулж байна. Засгийн газраас гаргасан 600 сая ам.долларын “Хуралдай” бондын 476 сая ам.доллараар Хөгжлийн банкны Евро бондын 82 хувийг сольсон. Үлдсэн 124 сая ам.долларын бовдыг хөрөнгө оруулагчдад шинээр санал болгосон юм.
Олон улсын санхүүгийн корпорациас ханшийн тоймыг энэ сард таницуулсан. Тус байгууллагын зүгээс Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөс гадна “Оюутолгой” зэрэг олборлогчдын борлуулалт сайн байгаа нг. Монголыг чиглэх валютын урсгал нэмэгдэх үндэс болно гэж дүгнэж байна. Тиймээс валютын ханш тогтворжих хандлагатай гэж таамаглажээ. Өөреөр хэлбэл, төгрөгийн ханш тогтворжих нь. Шинжээчид ч ирэх саруудад төгрөгийн ханш тогтворжих, цаашлаад өснө гэдгийг онцолсон. Шил шилээ дарсан шинэ мөнгө, сайн мэдээнүүд монгол төгрөгийн ханш хүчээ авч, бусад валют эрчээ алдахад хүргээд байна.
Г.БАЙГАЛ
[ЗГМ]
Сэтгүүлч · 2017/03/19
Мөнгө өгч магадгүй хүний төлөө бичээд жоол юм авч байна даа. Үнэнч шударга хүн баян байдаг бол би үнэнийг мөнгөөр бичих л байлаа.
багы · 2017/03/19
Жоол горьдлого түрүүлж байгаан. Удахгүй өөр шалтаг хайх цаг ирнэ.
zochin · 2017/03/18
bayarhuu ediin zasagchiin hucheer dollariin huusreltiin talaar ovoo meddeg bolson. odoo shuud dollariig 1000 bh yostoi geed huuchilah heregtei
zochin · 2017/03/18
bayarhuu ediin zasagchiin hucheer dollariin huusreltiin talaar ovoo meddeg bolson. odoo shuud dollariig 1000 bh yostoi geed huuchilah heregtei. tegj dotoodiiin mungu huulegch nariig bhgui bolgoh heregtei
zochin · 2017/03/18
choijilsuren bayartsaihan 2iig halah heregtei
zochin · 2017/03/18
choijilsuren bayartsaihan 2iig halah heregtei
zochin · 2017/03/18
bayarhuu ediin zasagchiin hucheer dollariin huusreltiin talaar ovoo meddeg bolson. odoo shuud dollariig 1000 bh yostoi geed huuchilah heregtei
zochin · 2017/03/18
bayarhuu ediin zasagchiin hucheer dollariin huusreltiin talaar ovoo meddeg bolson. odoo shuud dollariig 1000 bh yostoi geed huuchilah heregtei
zochin · 2017/03/18
bayarhuu ediin zasagchiin hucheer dollariin huusreltiin talaar ovoo meddeg bolson. odoo shuud dollariig 1000 bh yostoi geed huuchilah heregtei
Зочин · 2017/03/16
30 битгий хэл 1000 төгрөгөөр буусан ч нэг их сүйд болоод байхаар зүйл биш битгий тархи угаалт хийгээд бай. Эдийн засагч Баярхүүгийн хэлээд байгаа зөв байхгүй юу. Ерөөсөө долларыг 1500, юаныг 150 төгрөгтэй гэх мэтчилэн тэнцэхээр тус тус тогтоогоод хуульчилчих хэрэгтэй. Оростой рублиэр, Хятадтай юаниар, Солонгостой воноор нь гэх мэтээр худалдаа хийдэг болох хэрэгтэй. Долларыг хэт их шүтсэн хүмүүс. Баярхүү шиг зоригтой дуугараад, дэмжээд явчих эдийн засагч нар Монголд алга. Ард түмний эрх ашгийн төлөө биш улс төрчид, олигархуудын төлөө дуугардаг эдийн засагчид Монголоор нэг байна шүү
Тулгаа · 2017/03/16
Манай Монголд л ингэж Доллар өсөөд байгаа болохоос Солонгос нтр т 1200 л байгаа шдээ
Зочин · 2017/03/16
бодлого зөв байна
Сагсуу · 2017/03/15
ККККккккккккккккк төгрөг сагсуурч байна гэнээ
Зочин · 2017/03/14
Ямар бодлого? МАН юу ч хийгээгүй. Зүгээр зэс нүүрсний үнэ өссөн юм.
МАН-н малнуудад · 2017/03/14
Валютын ханш манай экспортын түүхий эдийн үнээс шалтгаалж өсөж буурдаг зүйл малаа. Энд МАН АН-ийн алдаа гавъяа ямар ч хамаагүй
Зочин · 2017/03/14
xexexexe naad orj irne geed bgaa mungu chine uur zeeliinxee xyynd l yavaad ugnu elsend us tsatsaxtai ijil odoo xudlaa xoshgiruulj irgediin gar deerx valyutiig tatax geed zaxialgat niitlel
Зочин · 2017/03/14
ЯАМАЙДАА ИЙМ ИХ БАЯЛАГТАЙ БАЙЖ ИНГЭМЭЭРДЭЭ БОДЛОГО ЗӨВ ЯВААД ХЯНАЛТАА САЙЖРУУЛВАЛ мөн ХУУЛИА ДЭЭДЛЭЭД ХЭРЭГЖҮҮЛБЭЛ 3-сая ХҮНИЙ АСУУДАЛ ГАЙГҮЙ Л БАЙХ ЁСТОЙ ГЭЖ САНАГДДАГ
mongol bank · 2017/03/14
hezee 2000 bolohiiin bol hezee 1200 bolhiin bol yostoi t1 76 ulsaa udirdaj chadahku bayn bolohiin tuluu 76d orj bgaa t1 novshnuuud
Ulzii · 2017/03/14
Dollariin khadaglamjiin khuug baikhgui bologvol dollar sariin daraa 1500 bolno
Ulzii · 2017/03/14
Dollariin khadaglamjiin khuug baikhgui bologvol dollar sariin daraa 1500 bolno
tolgoigoo ajiilluulj sur · 2017/03/13
boon or orj bhad yugaa eliireed bga yum. mdj todorhoi hugatsaand togrog changarsanch ergeed or toloh hugatsaa bolwol yah we gj bodooch
ttt · 2017/03/13
muuu yortoi huur be
Irgen · 2017/03/13
MAN iig songosnii khuchind ediin zasag togtvorjij ekhelj baina. Saikhan medee baina. Ene ardchilsan namiikhan yagaad ingej ediin zasagiig unagaj, uls orniig suiruuldeg hobby toi yum boloo? Dakhij l ardchilsan chotgoruudiig songoj boldoggui yum shuu ta mini.
Sanjaa · 2017/03/13
200-300 tugruguur tasraltgui usch baixad duugui l bsn xernee 30 tugruguur buursan tudiid yun xul xuurtsug bolno ve? Tur zuuriin uniin usultiin xyazgaarlax gesen oroldlogo biz, baysax xereggui ee
Sanjaa · 2017/03/13
200-300 tugruguur tasraltgui usch baixad duugui l bsn xernee 30 tugruguur buursan tudiid yun xul xuurtsug bolno ve? Tur zuuriin uniin usultiin xyazgaarlax gesen oroldlogo biz, baysax xereggui ee
Sanjaa · 2017/03/13
200-300 tugruguur tasraltgui usch baixad duugui l bsn xernee 30 tugruguur buursan tudiid yun xul xuurtsug bolno ve? Tur zuuriin uniin usultiin xyazgaarlax gesen oroldlogo biz, baysax xereggui ee
G · 2017/03/13
End comment bichij buhimdaad yah ch bilee. Yu ch hiij chadahgui comment r hutsatsgaagaad l
иргэн · 2017/03/13
тур зуурын үзэгдэл, ОУВС бол долларын эздийнх, тийм болохоор тэд долларын төлөө л ажиллана
hjdkjfhsdjh · 2017/03/13
oirdoo sain medee sonsoogui goy baina
Зочин · 2017/03/13
өөдрөг байя дандаа муугаар стрессээр байсаар залхаж гүйцлээ
худлаа · 2017/03/13
Одоо малчид болоод ажилчидад мөнгө алга Хоерхон сарын дотор 200 гаар өссөн долларыг эрэлт буурсан энэ үед 30 төгрөгөөр буурахад баярлах хэрэггүй Наад ноён доллар чинь хавар 4-5 сард дахин өснө Тэр үёд хаврын тариалалт ноос ноолуурын үед өсдөг юм Байгал чи Э/З гэдэгийг мэдэхгүй ээ
zoo zoo · 2017/03/13
Одоо ЭДоржийг ганцад
Зочин · 2017/03/13
өрөвдөлтэй ч юмуу даа гэнэдэж хошгирч хохирч хууртаж ханахгүй бид чинь нүдээ нээе сэтгүүлчид бодит мэдээлэлээхүргэж байгаач бодлогоор худлаа бичих хэрэггүй шүү хүмүүсийг тайван байлга
mongolooroo · 2017/03/13
za ashgvi dee MANiin bodlogo tsaanaa l neg nvnjigtei shvv
Irgen · 2017/03/13
Ashgui dee..saihan ireedui oirhon baigaa bhaa. Bid l dandaa muu amaldag bolohoor zaya hayad baidag doo
зочин · 2017/03/13
удахгүй 1ш атар талх 2500 төг, 1 л шатахууны үнэ 3000 төг болно.
igen · 2017/03/13
Za yasan surtei ym be 30 han tugrguur buusan tuluu yamar 100 gaar buusan bish 2470gesen ug biz de bayarlahad ert bga ym bishuu
igen · 2017/03/13
Za yasan surtei ym be 30 han tugrguur buusan tuluu yamar 100 gaar buusan bish 2470gesen ug biz de bayarlahad ert bga ym bishuu
F · 2017/03/13
Za yahav unshihad uramtai l medee bna
Зочин · 2017/03/13
za bitgiii ert bayrlaad bai yu ch ugui hooson baijiiij