Гадаад үгийг хэрэглэх тухайд

ГУДАМЖ ТАЛБАЙД:

- Авто зам дээр “BUS” гэсэн бичиг.

- Гудамж талбайн нэр хаяг

- Албан байгууллагын нэр, хаяг

- Тамга тэмдэг, лого гэх мэт бүх л зүйлд бид гадаад үгийг хэрэглэж байна.

ХАРИЛЦАН ЯРИАНД:

- Шоудах, шоконд орох, лоббидох гэх мэтээр ярьдаг.

- Oh my god, shet.

ИНТЕРНЭТИЙН ОРЧИНД:

- “Ерөнхийлөгчийн аппарат ямар service байх ёстой вэ, legally?”

- “Ерөнхийлөгчийн аппарат civil service бол ерөөсөө биш”

- “Би өнөөдрийн хийж байгаа ажилдаа нэг update хийхгүй бол горьгүй нь ээ”

- Hi, Today ih busy bailaa

- “Samsung” компани проектортой “galaxy beam” утсаа танилцууллаа

СОНИН СЭТГҮҮЛД:

- Сонин сэтгүүлүүд нэрнээсээ эхлээд доторх мэдээлэл нь хүртэл гадаад үг их орсон байдаг.

ГАДААД ҮГИЙГ ХЭРЭГЛЭХЭД БАС УЧИРТАЙ!

- Эдгээр үгсийг бид хэрэглэхдээ янз бүрээр ойлгож, ярьж бичих нь элбэг бөгөөд үүнтэй холбоотой элдэв бэрхшээлүүдтэй багагүй тулгардаг. Тухайлбал: Вакум цонх хаалга гэж юу байдгийг хүн бүр одоо мэднэ, гэтэл вакум /vacuum/ гэсэнүгийг бичихдээ ВАКУМ, ВААКУУМ, ВААКУМ, ВАКУУМ гэсэн 4 хувилбараар бичиж байгаа юм. Эдгээрийн аль нь зөв бэ?

- Гадаад үгийг тогтсон нэг ойлголтгүй олон янзаар орчуулан хэрэглэж байна. Жишээ нь: “анализ” гэдэг үгийг нэгтгэн дүгнэх, шинжлэн судлах, дэнслэх, хэсэглэн хуваах, тунгаан бодох, задлан шинжлэх гэж олон янзаар орчуулдаг. Эдгээрийн яг аль нь оновчтой орчуулгын хувилбар болох вэ?

- Гадаад үгийг монгол хэлнээ оноон орчуулсан байдаг боловч түүнийг хэрэглэж хэвшээгүй, монгол гадаад аль алинаар нь хольж хэрэглэж байна. Жишээ нь: bus /англи./ – нийтийн тээврийн хэрэгсэл /автобус/, surprise /англи./ – гэнэтийн бэлэг /сюрприз/

- Монголоор шууд оноон орчуулахад бэрхшээлтэй, заавал нэмэлт тайлбар шаарддаг үгс байна. Жишээ нь: автомат гэдгийг шууд оноон орчуулахад бэрхшээлтэй бөгөөд энэ үг нь “өөрөө гадны нөлөөгүйгээр ажиллагч” гэсэн утгыг илтгэдэг.

- Монголоор орчуулсан ямар нэгэн хувилбар байхгүй, шууд гадаад үгээр нь хэрэглэж хэвшсэн үгсүүд мөн байна. /лекц, редакц гэх мэт/ Энэ мэтчилэн тоочоод байвал олон. Тиймээс энэхүү асуудлыг тодорхой болгож бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд бид гадаад хэлнээс орж ирсэн түгээмэл хэрэглэгддэг 100 үгийг түүвэрлэн авлаа.

 

100 ҮГЭНД 100 ХУВЬ ХАРИУЛМААР БАЙНА !

Дээрх асуултуудад тодорхой хариулт өгөхийг хүссэн хүсэлтийг төрийн хэлний зөвлөл болон БШУЯ, холбогдох хүмүүсталбан бичгийг тус тус хүргүүллээ. Гэвч одоо болтол хариуг нь хүлээсээр л ...

Эцэстээ хүсэлтийнхээ хариуг болон өөр бусад мэдээллийг авахаар шинэчлэлийн засгийн газрын санал хүсэлт хүлээн авах утас 1111,БШУЯ-ны иргэдийн санал хүлээж авах утас 1209 дугаарууд руу нь утасдсан ч ямар ч нэмэр болсонгүй. Үнэндээ цаана нь ямар хариу өгөхөө мэдэхгүй хүн суудаг бололтой.

ОДОО ЯАХ ВЭ ??? Монголчууд бид зөв бичиж, зөв ярьж, аливааг ойлгож сурмаар байдаг. Гэтэл аль тэртээ 1983 онд зохиогдсон монгол хэлний дүрэмд гадаад үгийг хэрхэн хэрэглэх талаар тусгагдаагүй, өнөө болтол энэ л хэвээр явж ирлээ.

Зарим нэг хүний гаргасан дүрэм мэр сэр байх боловч тэр нь олон нийтэд хүрч чадахгүй, тэгээд ч шаардлага хангадаггүй байна. Мөн шинэ техник технологи нэвтрэхийн хэрээр гадаад үгийн хэрэглээ нэмэгдэж байгаа өнөө үед энэ асуудлыг зөвхөн яриад тойроод байлгүй, аль болох зөв зүйтэйгээр шийдэх зүй ёсны шаардлага тулгараад байна.

Гадны улс орон бүрт энэ асуудлаа шийдвэрлэх тодорхой арга зам байдаг юм билээ. Гэтэл манайд яагаад ийм зүйл байж болдоггүй юм бэ?

 

Тодруулсан: Э.Уранбилэг