Б.ДАМДИН-ОЧИР

Энэ жилийн МАРТ-8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр урьд хожид байгаагүй үйл явдлаардүүрэн өнгөрсөн.

Монголд, Сүхбаатарын талбай дээр бараг нүцгэлсэн гурван эмэгтэй “Оффшорчдыг шалга”, “Бидэнд баярлахшалтгаан алга”, “Хулгайлсан хөрөнгөө буцааж өг”, “Оффшорчдыг зайлуул” гэсэн лоозон бариад жагссан. Үдээсхойш цагдаагийнхан ирж, уг эсэргүүцлийн жагсаалыг зогсоож, улмаар гурван бүсгүйг шүүхэд дууджээ. Шүүхуржигдар дээрх гурван эмэгтэй өдүүлсэн “хэрэг”-ийг авч хэлэлцээд захиргааны хариуцлага ногдуулан 50 мянгантөгрөгөөр торгосон байна. Мөн тэднийг дахин ийм жагсаал цуглаанд оролцохгүй байхыг даалгаж, баталгааныбичигт гарын үсэг зур гэсэн аж. Ийн МАРТ-8-наар баярлалгүй, эсэргүүцлийн жагсаал хийсэн гурван эмэгтэйшүүхээр шийтгүүлээд дуусав.

Мөн МАРТ-8-ны өдөр Лондонд, Англи дахь Монголын ЭСЯ-ны үүдэнд тэнд амьдардаг хоёр бүсгүй Элчин сайдС.Баярыг эсэргүүцэн жагсаж эхлэв. Маргаашаас нь тав, улмаар найман хүн болсон бол өдгөө 100 хол даваадбайгаа тухай мэдээлэл байна. Тэд “Бидэнд бохир Элчин сайд хэрэггүй”, “С.Баяр та өөрийн оффшор дансаа илчил” гэх мэтийн үгтэй лоозон бариад жагсаж буй юм. Энэ хооронд Английн хууль сахиулагчид жагсагчид дээр очижуулзсан. Ингэхдээ нөхцөл байдлыг асуугаад зөвлөмж өгөөд явдаг байна.

Харин өнөөдөр жагсаал улам өргөжин ЭСЯ руу албан уулзалтад очиж байгаа Английн талын хүмүүст “...Энэ хүнмонголчуудын төлөөлөл болох хүн биш” гэж хэлж ойлгуулдаг болсон байна.

Хэдийгээр хоёр өөр улсад болж байгаа ч энэ хоёр жагсаалыг бүсгүйчүүд эхлүүлсэн нь онцлог. Тэдний эр зоригийг магтахаас яахав. Харин хоёр өөр улсад эхэлсэн Оффшор бүсэд хулгайн мөнгөө нуусан данс эзэмшигчидтэй тэмцэх нэгэн зорилготой жагсаалын хувь заяа хоёр өөр байгааг хэлэх хэрэгтэй. Нэг нь дуусч, нөгөө нь үргэлжилж байна. Тодруулбал, Монголд жагссан бүсгүйчүүд шүүхээр шийтгүүлсэн бол Англид жагсаж байгаа нь тайван жагсаалаа хэвийн үргэлжлүүлж байна. Үүгээр ардчилал, хүний эрхийн баталгаа хаана ямар байгааг харуулж байгаа хэрэг. Ерөөсөө л Монголд ялладаг, Англид зөвлөдөг юм байна.