УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн согтуу бичлэг УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр цацагдаж, уг бичлэгийг хэн хийсэн бэ? гэх асуулт олон нийтийн дунд яригдаж байсан билээ. Тэгвэл энэ бүхний хариултыг УИХ-ын гишүүн асан, ТТЭНН-ын дарга Г.Уянга дэлгэжээ.
 
Тэрээр энэ тухай zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа: "Тэр бичлэг хаанаас гарсан байж болох, тэр үеийг нэг бүрчлэн буулгах гэж олон сар тархиа зангируулсан. Гэтэл саяхан өмнөх Их хуралд байсан МАН-ын хэд хэдэн гишүүн надад аминчлан энэ тухай хэлсэн.
 
"Бичлэгийг нилээн дээр Су.Батболд гар утаснаасаа бүлгийн хурал дээр гишүүдэд үзүүлээд яваад байсан. Чамайг биш гэдгийг манайхан бол мэдэж байгаа. Чамайг хэлмэгдээд байхаар дотроос юм хатгаад хэлэхгүй байж болохгүй байна. Ямар ч байсан чи үнэнийг мэдээд ав" гэж хэд хэдэн хүн хэлсэн." хэмээсэн байна.
 
sonin.mn