Тулга тойрсон сэтгэхүйгээсээ сал Д.Галбаяр аа
2017/03/20
ТҮЦНИЙ ОХИД нэртэй нэгэн шинэ кино ирэх 4-р сард нээлтээ хийхээр зэхэж байна.Найруулагч Д.Галбаяр саяхан “Хувьсал” продакшнтай хамтран “Миний нууц” киног дэлгэцэнд нээсэн бол тун удахгүй дахин шинэ бүтээлээ үзэгчиддээ хүргэх нь. Урьд нь нэг найруулагчын бүтээл ингэж сар дараалан нээлтээ хийж байсан удаагүй боловч энэ удаад түүний сэдэв арай л жижигдээ юу даа гэж бодогдов. Өнөөдөр ТҮЦ. Маргааш СӨХ-н даргын тухай кино хийх үү? Д.Галбаяраа гэж хэлмээр санагдлаа. Хөдөлмөрлөж байгаа нь сайшаалтай боловч тулга тойрсон жижигхэн сэтгэхүйгээсээ хэзээ салах юм бэ? Ямартаа ч амжилт хүсье.