Англид иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулсан С.Баяр “тархи угаах” үеэрээ бүх үнэнээ өчжээ
2017/03/23
Одоогоос гурван жилийн өмнө Ерөнхий сайдын суудлаасаа бууснаасаа хойш АНУ-д амьдрах болсон С.Баярын тансаглалын талаарх мэдээлэл дуулиан болж байсан билээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Г.Уянга С.Баярын АНУ-д бүртгэлтэй 7 тансаг хувийн хуасийн талаарх нэлээн дэлгэрэнгүй баримтыг дэлгэсэн.
Эдгээр байшингуудын үнэ нийлээд 24 тэрбум төгрөг бөгөөд бүгд гурван давхар, олон унтлагын өрөөтэй тансаг зэрэглэлийн байшингууд байсан. С.Баяр нь тус байшингуудыг 2009 онд Оюутолгойн гэрээг хийсний дараа авч эхэлсэн байна. Ингэхдээ мөнгө угаах аргаар авсныг байх үндэслэл байгааг ч баримтууд харуулж байсан юм.
Энэ дуулианы дараа С.Баяр “Өдрийн сонин” ярилцлага өгөхдөө “Сүрдмээр мэдээлэл, сүртэй зураг гарсан байна билээ. Тоо нь хүртэл заавал долоо байдаг нь ч юу билээ. Дордохын долоо байх ёстой юм байлгүй, яршиг л байна. Би солиотой биш. Чи сайн бод л доо. Эрүүл ухаантай хүнд нэг газар долоон байшин авах хэрэг байна уу. Ганц биеэ долоо хуваагаад энд тэнд суултай нь биш. Угтаа бол нэгхэн биед нэг газар л байх хэрэгтэй баймаар. Энэ тухай би нэг бус удаа ярьж байсан. Одоо дахин давтан хэлье, надад АНУ-д эсвэл өөр ямар нэг улс гүрэнд эзэмшдэг байшин, хаус нэг ширхэг ч байхгүй. Байшин сав байтугай гадас шаагаад босгосон майхан ч үгүй. Гэхдээ асуудал тэр байшин саванд байгаа юм биш. Тийм томоохон байшингуудыг маш их мөнгөөр, олон сая ам.доллараар авсан байж таарна гэж хардахад байгаа юм. Тиймээс энэ бүх яриа яагаад гардаг, юутай холбоотой нь тодорхой” гэж байлаа.
С.Баяр /2015/: АНУ-д эсвэл өөр ямар нэг улс гүрэнд эзэмшдэг байшин, хаус нэг ширхэг ч байхгүй. Байшин сав байтугай гадас шаагаад босгосон майхан ч үгүй.
Гэвч Англид иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулсан элчин сайд С.Баяр ээлжит “тархи угаах” уулзалтынхаа үеэрээ бүх үнэнээ өчжээ.
Мэдээллийг дэлгэрүүлбэл С.Баяр 2017 оны 3 сарын 22-ны Лондонгийн цагаар оройн 22 цаг өнгөртөл өөрийн дэмжигчидтэйгээ уулзалт хийжээ. Энэ үеэрээ тэрээр “гадас шаагаад босгосон майхан ч үгүй, фотошоп” хэмээн мэдэгдэж байсан Америк дахь 7 байшингаа худалдаж авсан, зарсан талаарх Zermaa Chuluunsuren гэх цахим хэрэглэгч өөрийн хуудаснаа бичсэн байна.
Zermaa Chuluunsuren “Охид нь өөрийг нь 2003 онд Америкт элчин байхад нь 18 настай тэнд үлдэж, үл хөдлөх авч зардаг бизнес эхлүүлсэн аж. Тиймдээ ч охид нэлээд олон оффшор данстай гэнэ. Оюу-Толгойн гэрээ мундаг сайн болсон гээд гадаадын компаныг магтаж, өрөвдөж, өмгөөлж, 40 жилийн дараа гарсан баялагын ашгийн 55 хувийг нь манайх авна гэлээ. Ичинхорлоо тэргүүтэй жагсагчдыг хүний захиалгаар, мөнгө олох гэж өдөр шөнөгүй Элчингийн үүдэнд зогсож байгаа, хийх юмгүй гэж гүтгээд, тэднийг монголчуудын нэр нүүрийг баллаж байгаа гэж муулан, инээлдэв.
Английн хатан хаанд гал шаргын удмын хурдан морь бэлэглье гэж жуух бичгээ өргөн барихдаа тэнэгтжээ.
Орос улсад элчин байхдаа элчингийн байрыг Чеченүүдэд зараагүй гэв. Английн хатан хаанд гал шаргын удмын хурдан морь бэлэглье гэж жуух бичгээ өргөн барихдаа тэнэгтжээ. Хатан хаан, би амьд амьтан бэлгэнд авч болох эсэхээ зөвлөлдье гэсэн байна.
Монгол адууг монгол адуучнаар Англид хариулуулна гэх мэтийн элий балай баахан үлгэр ярив. Өөрөө хатан хааны адуучин нь бол гэж би бичив. Ичинхорлоо тэргүүтэй жагсагчдаас ганц нь ч live хийсэн өрөөнд байгаагvй бөгөөд тэд С.Баяртай уулзахгүй гэж мэдэгдсэн байв. С. Баярын худлаа ярихыг сонсох ямар ч шаардлагагүй байсан нь live-аар илт харагдсан тул, тэд зөв шийдвэр гаргажээ. Пялдаганууд нь бэлдсэн асуултаа тавьж, С.Баярын бөгсийг долоож, магтаж шашран, өрөвдөн хайрлав” хэмээн бичжээ.
24tsag.mn
irgen · 2017/03/27
turiin huuli irgendee tegsh vilchleh estoi gedgiig hatuu anxaarval zohiltoi.
Зочин · 2017/03/26
Монголчууд гадаад, дотоодод өөрсдөө олигтой амьдрач ажиллаж чадахгүй мөртлөө хэн нэгнийг муулах, цоллохдоо сайныг нь яанаа, ийм үндэстэн олигтой хөгжихгүй дээ, асуудал нь Баяртаа ч биш, хэрхэн амьдрахаа мэдэхгүй, ажиллахаа мэдэхгүй залхуу ард түмэнд л байгаа юм
sanjiim bayr · 2017/03/24
ene sda yundaa ingej uhen hatan zuuraldaad bdag bnaa zailaad uguul boloh yumandeer ideegui geel guriigeel bhiimaa
sanjiim bayr · 2017/03/24
ene sda yundaa ingej uhen hatan zuuraldaad bdag bnaa zailaad uguul boloh yumandeer ideegui geel guriigeel bhiimaa
njut; · 2017/03/24
Энэ балиар амьтанаа огцоруулаач ээ
turiinii boos · 2017/03/24
bayriig xobx sorj xayx xeregtei
Зочин · 2017/03/24
Etseg ehee duuriasan bugsnii dontoi erdee naad bayar chin' Eej n yamar hun baisan talaar sain sudaldaa
zochin · 2017/03/24
ХООСОН ГУЙЛГАЧИН, ГАДАС ХАТГАХ МАЙХАНГҮЙ ХҮН ГЭЭ БИЗ ДЭЭ. ТЭГЭЭД ТЭР ОЛОН САЯ ДОЛЛАР ХААНААС ГАРААД ИРДЭГ ЮМ БОЛ. МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ ХҮН БҮХЭНД ТЭГШ ҮЙЛЧИЛДЭГ САЙН ЦАГ ХЭЗЭЭ ИРЭХ ЮМ БОЛ ДОО.......
zulaa erdene · 2017/03/23
olliggui hun dee
R · 2017/03/23
Yauyohshi giin helsen yag zuv
иргэн · 2017/03/23
Энэ муу луйварчин далд орно л биз,ямар гарзтай юм биш,харин намын минь нэр нүүрийг л барж гүйцлээдээ яанадаа
1111 · 2017/03/23
Heden tastai ohiguud hezeeni yamar garal uuseltei mengeer ul hedleh herengee say say dallorroor avaad bdag yum garal uuseltei l herenge bgaa shde
1111 · 2017/03/23
Heden tastai ohiguud hezeeni yamar garal uuseltei mengeer ul hedleh herengee say say dallorroor avaad bdag yum garal uuseltei l herenge bgaa shde
Зочин · 2017/03/23
Хорвоогоос зайлаачээээ
byamba · 2017/03/23
yu geel hudlaa shaatsgaagaad bgaan naad hun chin hiih estoi yumaa hiichihsen hun heden medrel muutai yumnuud l bnlee shdee
шаабар · 2017/03/23
Хүний шунал гэж тогтоон барьж болдоггүй өвчин юм байна. Түүнээс биш ийм их хөрөнгөтэй хүн түүнийгээ идээд л амар сайхандаа жаргаж суумаар юм. Ингэж нэр нүүрээ бас улс орноо хөөдөж байхаар. Ямар нэг эрх мэдэл албан тушаал авч төрийн хамгаалалтанд орохгүй бол насны эцэст шоронд суучих гээд байсан биз дээ. Нүгэл нүдээрээ гардаг л гэдэг дээ. Ард түмний шүүхийн хараанаас мултрана гэж байхгүй л болов уу даа.
Ugtaa · 2017/03/23
USA-horongiin birj gytegsen bh uu.Bauar guig
яүёхши · 2017/03/23
ene hun ingej nudnii bulai bolj bhaar uuruu tatgalzaad butsaj, buh buruugaa huleegeed amar jimer amidrah irgenii zorig gargadag boloosoi
харамсаж байна · 2017/03/23
АН, МАН ын төр барилт өр, авлига байх юм даа