З.Баянсэлэнгэ гишүүнээ тогло гэж таныг цалинжуулаагүй шүү
2013/11/20
УИХ-ын нэгдсэн чуулган энэ цаг үед хуралдаж байна. Харамсалтай нь улс орны чухал асуудал хэлэлцэж байхад зарим нэг гишүүн ажил үүргийн хуваариа ухамсарлаагүй бололтой тоглоом тоглоод л, ирцээ бүртгүүлсэн болоод л сууж байна.
Тухайлбал төрөөс эрдэс баялагын салбарт баримтлах бодлогыг хэлэлцэн санал асуулга явуулж байхад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ тоглоом тоглон, санал асуулгад анхаарал хандуулсан зүйлгүй дуртай кнопоо дарж байгаа нь гэрэл зурагчдын дуранд өртжээ.
З.Баянсэлэнгэ нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон нэгэн. Гэр хороололд амьдардаг цорын ганц УИХ-ын гишүүн гэгддэг тэрбээр улс орны ажлыг тоглоомоос дорд үзэн, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаагаа мартсан байх юм. Таныг ард түмэн тогло гэж цалинжуулаагүй л байх
Э.Мөнгөн