Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүрт сэтгүүлчидтэй "30 минут" уулзалтаа хийлээ. Уулзалтын эхэнд Засгийн газрын иргэдээ сонсох, тэдний санал хүсэлтийг хүлээж авах “11 11” төвд ирсэн санал хүсэлтүүдтэй танилцсан юм. Өнгөрсөн долоо хоногт цагаан толгойн 4 үсгийг хассан тухай олон санал, асуулт иржээ. Өнгөрөгч хоёрдугаар сарын 2-нд Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ бол Засгийн газрын бодлого. Энэ тогтоолд бага насны хүүхдэд эх хэлийг сэтгэхүйг нь хөгжүүлэх сонирхолтой арга хэлбэрээр зааж, үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх тухай заалт орсон.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авч байх журам гаргаж мөрдүүлэх тухай заалт хэрэгжиж эхэлсэн. Монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж бүх нийтээр дагаж мөрдүүлэх тухай заалт орсон бөгөөд эрдэмтэд ажиллаж байгаа. Ийм  толь бичиг гарна. Түүнээс өөрөөр цагаан толгойн дөрвөн үсгийг хасах тухай огт яригдаагүй гэж энэ үеэр Ерөнхий сайд мэдэгдлээ.

Сэтгүүлчдийн асуултанд хариулт өгснийг хүргэж байна.

- Тог, цахилгаан, дулааны үнэ нэмэгдлээ. Мөн усны суурь үнэ авах тухай ярьж байгаа нь иргэдийн халаас руу хэт их орж байгаа юм биш үү. Цалин, тэтгэвэр нэмээгүй үед энэ нь хэр зохистой вэ?

-Дулаан, цахилгаан, усан дээр суурь хураамж авах талаар өнгөрсөн жилээс бий болсон. Та нар бод доо. Халуун усыг хэрэглэсэн, эс хэрэглэсэн ч танай карантны цаана ирээд зосгож байгаа. Харин хэрэглэхгүй болохоор хөрнө шүү дээ. Тэгээд нөгөө нөхдүүд чинь халаагаад таныг усанд орох нуу гээд хүлээгээд байгаа юм байна. Тэгэхээр нэмэх шалтгаан бол ийм байгаа юм. Бид зөв ойлголцох ёстой юм. Тиймээс хэрэглэсэн хэмжээгээрээ нэмээд төлдөг схем рүү орж байгаа. Энэ нь дарамт, шахалт болохгүй. Цахилгаанаа илүү хэрэглэвэл илүү төлнө гэдэг нь зах зээл шударга зарчим. 20 жилийн өмнө Японд очиход тухайн айл халаалттай мөртлөө залгадаггүй. "Танай зочин хөдлөө" гэхээр халаалт залгахаар мөнгө их гардаг гээд зочин хөлдөх хамаагүй л байдаг байсан. Халуун усанд орох гэсэн чинь "Одоо яана аа манайд халуун ус байхгүй" гэж байсан юм. Тэгэхээр хэдүүлээ хэрэглэж байгаа хэрэглээг зөв болгож, хэмнэмээр байна. Би цагаан будаа байхгүй бол гурил иднэ. Яагаад ингээд хэтэрхий тансаг, үрэлгэн байдлыг өөгшүүлээд байдгийг ойлгохгүй юм. Юм идэхгүйгээр өлсөж үх гэж хэлээгүй л байна. Гэхдээ байгаа юмандаа зохицуулалт хийгээд идчих. Манай арвайн гурил гэж галзуу гоё юм байна шүү дээ. Та нар намайг гурилаа болиод арвайн гурил ид гэлээ гэж битгий тэгж хэтрүүлээрэй. Хамгийн гол нь олон сонголт байна. Хэдүүлээ хамтраад нийгмийн сэтгэл зүйг өөрчилмөөр байгаа юм. Ер нь цахилгаан, усанд төлдөг мөнгийг гар утасныхаа төлбөртэй жишээд үзээрэй. Дээр оюутнууд алах гэж байлаа. Яахаараа надад 60 гаруй мессеж ирдэг билээ гэсэн чинь "70 мянга өг" гээд оюутнууд явуулчихсан байсан. Тэр бол хайран мөнгө. Тэгчихээд ус гэхээр "Чи усныхаа үнийг нэмээд үзээрэй" гээд байх хэрэг байна уу.

-Эрүүл мэндийн салбарт хариуцлагагүй үйлдэл нэлээд гарах боллоо. Тэгэхээр Н.Удвал сайдыг Элчин сайдаар явуулаад Засгийн газрын бүтцийг өөрчлөх гэж байна гэсэн яриа бий. Та үүн дээр тайлбар өгөхгүй юу?

-Н.Удвал сайдыг Элчин сайдаар явуулчихсан байлаа. Сүүлдээ эргэлзэж эхэлсэн. Ер нь эрүүл мэндийн салбарт асуудал байдаг байх. Гэхдээ түүнийг нь өсгөж бичээд, тэгээд элчин сайдаар явуулаад байгаагийн цаана  өөр зүйл байж байна.

-Р.Амаржаргалыг гишүүнээс чөлөөлөхийг татгалзаж байгаа гэдгийг АН-ын бүлгээр мэдэгдсэн. Та Р.Амаржаргал гишүүнтэй энэ талаар уулзсан уу. Амлалт өгсөн гэсэн зүйл яригдаж байна?

-Р.Амаржаргалд амлалт өгөөгүй. Тийм юм байхгүй. Манай намын дарга, Ерөнхий сайд хийж байсан хүн энэ байтугай зовлонг ойлгоно.

-УИХ-ын гишүүн М.Зоригт 2015 оноос буруу талдаа хүрдтэй машиныг импортоор оруулахгүй байх хуулийнтөсөл санаачилсан. Энэ боломжтой юу?

-Одоохондоо энэ асуудлыг Засгийн газар дэмжихгүй. Өнгөрсөн жил нийслэлээс бас ийм санал гараад чимээгүй болсон шүү дээ.

-Хэнтий аймгийн төв Өндөрхаан сумыг Чингис хот болгочихсон.Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Би ч бас сайн ойлгохгүй байна. Хуулиа харах ёстой.

-УИХ-ын чуулганы хуралдаанаар Алтны худалдаанд ил тод байдал бий болгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд Засгийн газраас ямар санал оруулсан бэ?

-Засгийн газраас энэ хуулийн төслийг  УИХ-д өргөн барьсан. Ер нь алтны олборлолтод татвар, хориг саад их тавих хэрэггүй юм байна гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдсан. Өндөр татвар тавих нь валютын нөөцөд нөлөөлдөг.  Засгийн газар хуулийн төслийг санаачлахдаа татварын  хэмжээг бууруулах асуудлыг ярьсан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хуучин 5 хувь байсныг 2.5 болгож бууруулах  хуулийн төсөл шүү дээ. Ингэхгүй бол алтны олборлолт эрс багасч байна, олсноо нууж байна.  Оюутолгойн хувьд Засгийн газартай тусдаа хөрөнгө оруулалтын гэрээтэй. Татварынхаа хэмжээг 2.5 хувиар төлье гэвэл бүх алтаа Монголбанкинд тушаа гэж байгаа. Энэ бол цаашдаа валютын нөөц нэмэгдүүлэхэд хэрэгтэй.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэх асуудал “унасан”. Тэгэхээр цаашдаа бүтээн байгуулалтын ажил өрнөхөд хүндрэл үүсэх үү?

-Өрийн хэмжээг нэмэгдүүлнэ, гэхдээ 60 хувиас хэтрэхгүй байхад боломжтой гэж байсан. Зээл нэмэгдэхгүй бол бүтээн байгуулалт  энэ жилийнх шиг урагштай явахгүй юм.  Монгол Улс өртэй болох нь гэж наанаа матрын нулимс унагаж байгаа  цөөн хүнд  бүтээн байгуулалт  хийлгэхгүй байх сонирхол байх шиг байна.

Х.Даваа

Засгийн газрын иргэдээ сонсох, тэдний санал хүсэлтийг хүлээж авах “11 11” төвд ирсэн санал хүсэлтүүдтэй танилцсан. Өнгөрсөн долоо хоногт цагаан толгойн 4 үсгийг хассан тухай олон санал, асуулт иржээ. Өнгөрсөн 2 дугаар сарын 2-нд Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ бол Засгийн газрын бодлого. Энэ тогтоолд бага насны хүүхдэд эх хэлийг сэтгэхүйг нь хөгжүүлэх сонирхолтой арга хэлбэрээр зааж, үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх тухай заалт орсон.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авч байх журам гаргаж мөрдүүлэх тухай заалт хэрэгжиж эхэлсэн. Монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж бүх нийтээр дагаж мөрдүүлэх тухай заалт орсон бөгөөд эрдэмтэд ажиллаж байгаа. Ийм  толь бичиг гарна. Түүнээс өөрөөр цагаан толгойн 4 үсгийг хасах тухай огт яригдаагүй гэж энэ үеэр Ерөнхий сайд мэдэгдлээ.

- See more at: http://zasag.mn/news/view/3735#sthash.89QdzGHt.dpuf