Миний захидлыг нийтлэж өгөөч бусадтай хуваалцсан зовлон 2 дахин нимгэрдэг гэж гэж бичсэн гарчигийг хараад бичих зориг орон бичиж байна. Юуны өмнө ах эгч нартаа энэ захидал очих өдрийн мэндийг хүргье. Би 22 настай энгийн л залуу байна.

Намайг 3 курсд байхад нэг охин 1 курсд орж ирээд тэрэнд ч ухаангүй татагтаад одоо нэгэнт 3 жил болжээ. Бид 2 энэ өнгөрсөн цагаан сарын үеэр муудалцаад 1 сар холбоогүй байсан юм. Дараа нь ч эвлэрсэн л дээ манай хүн надад тэр хугацаанд гэрийнх нь хажуу талын банкны залуу дугаар асуугаад байхаар нь дугаараа өгөөд 1, 2 удаа болзоод кино үзсэн гэж хэлсэн. Би ч үнэнээ хэлсэнд нь баярлаад тэгээд л өнгөрөв.

Тэгээд өнгөрсөн 5 сарын сүүлээр утсыг нь ухаж байгаад “Ороод ирээ цэвэрхэн юм байна”  гэсэн message утсанд нь ирсэн байлаа нээх их сэжиглээгүй ч дугаарын тэмдэглээд авчихав тэгээд орой найз охиныхоо нэрийг бариад би байна аа чи тэр мөн үү гээд асуув. Би тэр банкны залуугийн нэрийг азаар мэдэж байсан болохоор шууд тулгав. Тэгсэн өөдөөс мөн байна дахиад унтах уу гэх мэт хариу ирээд пал гээд явчихлаа. Найз охиноосоо хэдэн удаа хийсэн юм гэхэд нэг л удаа гэж хэлэхэд нь нэг тийм цээж базалсан маш зовиуртай мэдрэмж эхний 7 хоног тасралтгүй мэдрэж шөнө орондоо орохоос л хамгийн их айж өнгөрсөндөө.

Тэр надад ирэхдээ онгон ирсэн ер нь би ч адилхан зандан байхдаа тийм зүйл хийж үзсэн болохоор ер нь анхны гэх бүхнээ өгсөн болохоор тэрэнд нь урамшиж эмэгтэй хүний амьдралд ганц 2 ийм зүйл байдаг л байлгүй дээ өөр хүнтэй унтаад үзчихсэн юм чинь одоо дахиж ингэхгүй байх гэж бодоод уучилсан. Найзууд ч намайг энийг л тэвчээд гарчихвал та 2-н амьдрал сайхан болно гэж зөвлөөд тэрийг нь ч дагасан. Тэгэхдээ алдаагүй ядаж л шөнө тайван унтаж чаддаг болсон нэг тийм цээжин дэхь хоосон нүх бөглөгдөж байгаа юм шиг.

Гол асуудал юу вэ гэвэл би үнэхээр тэр талаар мартаж чадахгүй байна аа эвлэрсэн байх үедээ 2 удаа сөхөж ярьж хэрүүлээр л дууссан. Гэхдээ л мартаж чадахгүй юмаа ийм зүйл болоогүй байсан бол ч гэж бодох юм орондоо орохоор л ёрын юм шиг нүдэнд төсөөлөгдөөд байх юм. Дээрээс нь бид 2 хүүхэдтэй болчихсон би гэрийнхэндээ хэлчихсэн байдаг. Энэ өвөл бэр гуйна гэж байгаа яадаг ч юм билээ дээ гэхдээ би миний хүүхэд биш гэж эргэлзэхгүй байгаа эмэгтэй хүүхэд чиний л хүүхэд гэсэн бол чинийх л байдаг гэж сонссон юм байна. Арай ч надад тийм сэтгэлгүй хандахгүй байлгүй дээ гэж бодоод итгэж байгаа.

Ядаж байхад өнөөдөр нөгөө банк руу нь орсон нөгөө залуу нь байж байсан 4 нүдтэй худлаа гар л байна лээ хараад л хамаг цөс хөөрсөн ч яаж ч чадсангүй тэр дотор. Эрчүүд та нар яах байсан бэ нэгэнт болоод өнгөрсөн байхад хүүхэн шиг бөгсний хэрүүл хийж зодож нүднэ гэх онигоо ч юмуу гэж бодох юм. Мөн найз охин болон хүүхдээ яах вэ? Би ер нь яах вэ? Туслаач…

cekc.mn