Р.Амаржаргалын Засгийн газрыг шүүмжилсэн жиргээ
2017/04/07
УИХ-ын 2017 оны Хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэлэхдээ өнөөгийн эрх баригч намд шүүмжлэлтэй хандсан. Тухайлбал, “Төрийг засах гэвэл намыг засах хэрэгтэй. Улс төрийн намын тухай хуучирсан хууль энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй.
Миний санаачилсан хуулийн төсөл эргэж буцаад батлагдахгүй байсаар удлаа. Уг санаачлагатай танилцаад Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуай “Энэ хуулиар ирэх өөрчлөлт бол 1990 оноос ардчилсан хувьсгалын ач холбогдлоос дутахгүй” гэж хэлж байсан. Төрийг засах гэвэл намыг засах хэрэгтэй.
Чадвартай Засгийн газар л улс орныхоо өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж чаддаг. Чадвартай Засаг л хариуцлагатай байдаг. Засгийн газар бол эрсдэлтэй ажил хийдэг бүтэц, бүрэлдэхүүн юм. Харин Монголд байдал өөрөөр явж ирлээ. Манай гүйцэтгэх засаглал ажил хийх гэж эрсдэл хийдэг биш, албан суудлаа хадгалах гэж тамираа бардаг онцлогтой болоод удлаа...” гэсэн юм. Энэхүү үгийг УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал онцлон өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ
zochin · 2017/04/09
Amarjargaliig demjij bna . Bysad ni hereggvi .
Зочин · 2017/04/09
Амаржаргал бол ёстой нам харгалзахгүй ажиллаж чадах чадвар өндөр тууштай хүндээ.Дорлигжав мэт дэвшиж байхаар ийм хүнээ өрсөлдүүлэе
Зочин · 2017/04/09
Амаржаргал бол ёстой нам харгалзахгүй ажиллаж чадах чадвар өндөр тууштай хүндээ.Дорлигжав мэт дэвшиж байхаар ийм хүнээ өрсөлдүүлэе
сонирхогч · 2017/04/07
Амаржаргалын засгийн газар гэнэ уу. Хун ойлгогдохоор дурмийн болон утгын алдаагуй ганц огуулбэр бичиж сураач.
шаабар · 2017/04/07
Ерөнхийлөгч үнэхээр жинтэй зангарагатай ухаантай хүмүүс бол тусгаж авах зайлшгүй шаардлагатай үг хэлсэн шүү. Энэ УИХ ЗГ ард түмэн улс орноо боддог нь үнэн бол Ерөнхийлөгчийн үг үгүүлбэр бүрийг анхааралтай уншиж ажил хэрэг болгох нь өөрсдөд нь төдийгүй улс орон их хувь нэмэр болно доо. Хэрэгжүүлж чадахгүй бол бууж өгсөн нь шулуухан. Хийж чадах хүмүүс байж л таарна. АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хэлсэн 5 санааг бүлэг бүлгээр нь задлан хэрэгжүүлэхийг хатуу шаардах хэрэгтэй юм даа.