"Тамхины хяналтын тухай" хуулийн алдаа, онооны талаар...
2013/11/22
Сүүлийн 20-иод жил Монгол Улсад тамхидалт нэлээд газар авч дөрвөн хүний нэг нь өдөр бүр тогтмол тамхи татаж байна. Насанд хүрэгсдийн 42 хувь, хүүхдүүдийн 54 хувь гэртээ дам тамхидалтад өртдөг. Судалгаанаас харахад хүн амын 15-24 насны залуусын дундах тамхины хэрэглээ огцом нэмэгдсэн нь санаа зовоосон асуудал болоод байна.
Иймээс УИХ Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлаад байгаа билээ. Манай улс тамхины хяналтын хуулийг боловсруулан гаргаж, өсвөр үе залуучуудыг тамхинд орохоос сэргийлэх, насанд хүрээгүй иргэд тамхи худалдан авах боломжийг бүрэн хаах зайлшгүй шаардлагатай байгаа нь энэхүү хуульд өөрчлөлт оруулах шаардлага болсон байна. - See more at: http://politics.time.mn/content/20260.shtml#sthash.sDMF1mGu.dpuf
Өнөөдөр дэлхий дээр жилд зургаан сая гаруй хүн тамхи тамхины хор уршгаас болж нас барж байна гэсэн судалгаа гарсан байдаг. Энэ нь зургаан секунд тутамд нэг хүн нас барж байна гэсэн үг. 2030 он гэхэд тамхинаас болж нас барагсдын 70 хувь нь доогуур орлоготой улс орны иргэд байна гэсэн судалгаа гарчээ. Учир нь өндөр хөгжилтэй орнуудад иргэдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч олон нийтийн газар тамхи татаж бусдыг дам хордуулахаас сэргийлэх хууль тогтоомжийг гаргаад 10-20 жил болж байгаа юм. Сүүлийн 20-иод жил Монгол Улсад тамхидалт нэлээд газар авч дөрвөн хүний нэг нь өдөр бүр тогтмол тамхи татаж байна. Насанд хүрэгсдийн 42 хувь, хүүхдүүдийн 54 хувь гэртээ дам тамхидалтад өртдөг. Судалгаанаас харахад хүн амын 15-24 насны залуусын дундах тамхины хэрэглээ огцом нэмэгдсэн нь санаа зовоосон асуудал болсон. Иймээс УИХ "Тамхины хяналтын тухай хууль" баталаад уг хууль нь гуравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ.
Энэхүү хууль нь зарим тал дээрээ алдаа, оноотой болсон ч гэлээ иргэд үйлчилгээний газарт тамхи татахгүй, сургууль, цэцэрлэгийн ойр зарахгүй болсонд иргэд ам сайтай байдаг. Гэвч тамхи татах тодорхой цэг зааж өгөөгүй гэх мэтээр уг хуульд дутагдал бий. Тиймээс О.Баасанхүү гишүүн хуульд өөрчлөлт оруулж, дутагдлыг нь засах төсөл боловсруулаад УИХ-д өргөн барьжээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:м "Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар өчигдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2005 онд Тамхины хяналтын тухай хууль гарч, 2012 онд нэмэлт, өөрчлөлт ороод 2013 оны 3 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү хуулийг хэрэгжиж эхлэхэд олон хүн ам сайтай байдаг. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулан гишүүдээс гарын үсэг цуглуулжээ. Энэхүү өөрчлөлтийг Тамхины хяналтын тухай хуулийг батлуулсаны хувьд Л.Эрдэнэчимэг гишүүн эрс эсэргүүцэж байна" гэдгээ хэвлэлийн хурал дээр мэдэгдэв.
Тэрбээр хэлэхдээ “Энэ хуулийн 3.1.11 дэх заалтын “Тамхи татах зөвшөөрөгдсөн цэг”-ийн талаархи заалттай холбоотой өөрчлөлтүүд мөн 6.7.14 дэх заалтын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно гэсэн заалтыг 100 метр болгон өөрчлөхийг, 8.4-д тамхи үйлдвэрлэгч шууд, эсхүл өөр байгууллагаар дамжуулан нийгмийн хариуцлага нэрийн доор нийгмийн халамжийн байгууллагад санхүүгийн болон эд материалын хандив тусламж үзүүлэхийг хориглох тухай заалтаас “нийгмийн хариуцлага нэрийн доор” гэсэн өгүүлбэрийг хасахаар санал гаргасныг, 4.1.1 дэх заалтын “Тамхины татварыг тамхины суурь конвенцид заасан түвшинд хүргэх замаар” гэсэн заалт болон 6.7.15 дэх “Баар, цэнгээний газар тамхи худалдах” гэсэн заалтуудыг тус тус хасахаар О.Баасанхүү гишүүн хуулийн төсөл боловсруулаад байгааг эсэргүүцэж, эдгээр өөрчлөлтөөс гарч болох хор уршиг, муу үр дагаврын талаар санал бодлоо Л.Эрдэнэчимэг гишүүн хэлээд хууль батлагдаад нэг жил болоогүй байхад лоббид автсан гишүүд хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байгаа нь ёс зүйгүй асуудал" гэж үзэж байгаагаа мэдэгдсэн.
Энэ хуулийн хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүн Г.Уянга: "Уг хууль бүхлээрээ нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа. Тэр тусам нь алдаа байвал хурдан засах хэрэгтэй. Манай эмэгтэй гишүүд санаачилсан хуулиа “Бүгд зөв” гэж өмгөөлөхгүй. Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт орж ирсэн. Тамхи татах тусгай цэг байгуулах саналыг дэмжинэ. Харин сургууль, цэцэрлэгээс 500 метрийн дотор гэсэн зайг багасгахыг хүлээн зөвшөөрөхгүй. Хүүхдүүдээс арай гэж энэ хорыг холдуулчихаад зайг богиносговол ухарсан хэрэг болно" гэлээ.
УИХ-ын гишүүн А.Бакей: "УИХ баталсан хууль нь амьдралд хэрэгжиж буй эсэхийг хянах үүрэгтэй. Тамхины хяналтын тухай хууль үр дүнгээ өгсөн. Гэхдээ сургууль, цэцэрлэгээс 500 метрт тамхи худалдахгүй гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй байж болно. Гол асуудал нь тамхи татах тусгай цэг байгуулаагүй байж хориглосонд байгаа. Үүнийгээ засах нь зөв" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Тамхины хяналтын тухай хууль батлагдах явцад УИХ-ын гишүүдээр дамжуулан тамхи үйлдвэрлэгчдийн зүгээс лоббидож байсан бөгөөд өнөөдрийг хүртэл энэ лобби үргэлжилсээр байна. Иймэрхүү лоббид автсан гишүүд хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байгаа нь ёс зүйгүй асуудал гэж үзэх нэг ч байгаа аж.
Х.Даваа