СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ ТОМИЛГОО

 

“Эрдэнэт”-ийн 49 хувийг улсын мэдэлдавахыг дэмжигч хэсэг бүлгийн зүгээсЗасгийн газар болон Ерөнхий сайдадхандсан огцруулах асуудлыг өргөнбарина шүү гэдэг “сануулга” нь “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг төрөөсбүрдүүлэх ажлыг УИХ-ын хаврынчуулганаас өмнө яаравчлан хийхэдхүргэсэн талаар улс төрийн хүрээндяригдаж байсан нь оргүй биш байлаа. Засгийн газар өнгөрсөн гуравдугаарсарын 29-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөсбүрдүүлэхийг үүрэгдэж, улмаар хаврынчуулганы нээлттэй зэрэгцэн шинэ ТУЗбайгуулагдаж, хурлаа  хийсэн билээ.  “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ дангаараатөрийн төлөөллөөс бүрдэж байгааболон тус үйлдвэрийн захирлуудынцалин хөлсний талаар Төрийн өмчийнбодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын  хийсэн мэдээлэл  өнгөрсөн долоо хоногийн онцлох үйлявдлуудын нэг байлаа.  Шинэ ТУЗ хуралдаж, дотоод бүтцэд өөрчлөлт оруулах, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхийзахирлын орлогч захирлуудыг томилох шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Ерөнхий захирлын Үйлдвэрлэлхариуцсан орлогчоор Д.Эрдэнэцогт, Хөгжил, их барилга хариуцсан орлогчоор П.Батболор, Эдийн засаг, санхүүхариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар Ц.Батсайхан нарыг тус тустомилжээ. Харин “Эрдэнэт үйлд­вэр”-ийн нэгдүгээр орлог­чийн түр орлон гүй­цэт­гэгчээр “Монголын зэс” компанийнтөлөө­лөл Б.Шинэбаатар ажиллахаар болсон нь 49 хувийг шилжүүлэх асуудал дуусаагүй байгаатай холбоотой аж.

Шинээр томилогдсон орлогч захирлуудыг дагаад  олон нийтийн дунд “Хэний ямар хүн оччихов, хэн лоббидов, ашигсонирхлын зөрчил үүссэн үү” гэхчлэн хардлага хөвөрлөө. Ингэж хардахаас ч өөр аргагүй. Ямар нэгэн сонгоншалгаруулалт энэ тэр гэж юм огт байсангүй. Бас нөгөөх ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар АТГ саналдүгнэлтээ өгсөн эсэх нь ч  тодорхойгүй. Ийм нөхцөлд томилгоо хийгдээд гэнэт зарлагдсан нь араасаа олон асуудалдагуулж байна.

Монгол-Оросын хамтарсан үйлдвэр байхад удирдлагын томилгоог хоёр улсын төрийг төлөөлж байгаабайгууллагаас томилогдсон зөвлөл /совет/ шийддэг байсан. Харин одоо уг үйлдвэр зөвхөн Монголын төрийн өмчболчихож байгаа юм бол, удирдлагад ажиллах бүрэлдэхүүнийг нь тодруулах сонгон шалгаруулалт зарлаж яагаадболохгүй гэж гэдэг асуултыг олон хүн тавьж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал, дэд захирал хийгээд явчихажчадна гэж өөрийгөө үзэж байгаа олон хүний дундаас сонгон шалгаруулалт хийсэн бол, төр өмчийнхөө эзэн болж, өмчөө зөв удирдаж авч явах эхний алхмаа хийлээ гэж харагдахаар байлаа. Гэтэл төр мэдэлдээ 100 хувь авсан “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын томилгоо улс төрийн албан тушаалтан томилдог жишгээр эхэлчихлээ. Ямарч сонгон шалгаруулалтгүй, гэнэтийн томилгооны цаана ашиг сонирхлын зөрчил нуугдаж, хууль зөрчигдөж байхыгүгүйсгэх аргагүй учраас олон нийтийн дунд   “Хуучнаараа, дарга нарын шахааны газар хэвээр байх нь” гэдэг баснэгэн хардлага хэвээр үлдэж байна.  

 

НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД...

 

Шинэ ТУЗ-ийн гаргасан бүтцийн өөрчлөлт  нь  “Төр хамгийн муу менежер” гэдгийг батлаад эхэллээ гэдэг шүүмжлэлбизнесийн хүрээнд өргөн гарч байна. Бүтэц толгойноосоо данхайж эхэлж байгаагийн жишээнд гурван дэдзахиралтай байсан бол одоо дөрвөн орлогчтой болсон, Ерөнхий захирал ажлын алба нэрийн дор долоонзөвлөхтэй болсон, газрын тоо нэмэгдсэн зэрэг багтаж байна. Захирлын тоо нэмэгдэхээр зардал өсөх нь тодорхой. Энэ мэтчилэнгээр хувийн хэвшлийнхэн орж ирснээс хойш хийгдсэн цомхон, зардал хэмнэсэн арга хэмжээнүүд ньэргээд хуучин руугаа явж байгаа нь нөгөө  нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болж байгаа бололтой.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн бүтцийн нэгжүүдийг батласан А199 тоот тушаалын хавсралтаас үзвэл, Дотоод аудитынгазар нь Ерөнхий захирлын шууд удирдлагад багтах хэсэгт оржээ. Ерөнхий захирлын шууд удирдлагад байгаадотоод хяналтынхан захирлынхаа үйл ажил­лагаанд хөндлөнгийн хяналт тавьж чадах уу гэдэг асуулт эндээс гарчирж байгаа юм. Компанийн засаглалын сайн жишгээр бол, Дотоод хяналт нь ТУЗ-ийн шууд удирдлагад байж, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьдаг жишиг “Эрдэнэт”-д энэ удаагийн бүтцийнөөрчлөлтөд тусгалаа олсонгүй.

Худалдан авах ажиллагаа гэдэг ганцхан “Эрдэнэт” дээр ч биш төрийн мэдлийн бүхий л газарт хэл ам дагуулсан газар байдаг. Шинэ бүтэцдээ худалдан авах ажиллагаа нь Ерөнхий захирлын мэдэлд байхаар оруулсан нь Х.Бадамсүрэн захирал шахааны бизнестэй  хатуу тэмцэх ажлаа өөрөө гардан хийхээр шийдсэнийх үү, эсвэл шинэ ТУЗ нь “Эрдэнэт”-ийг  улстөрчдийн саалийн үнээ хэвээр байлгах гэж санаархаж эхлэв үү гэдгийг цаг хугацаа харуулна. Товчхондоо бол, “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр салаа замын уулзвар дээр зогсож байна.