Өчигдөр аавыгаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан байна. Тодруулбал СХД-ийн 16-р хороонд суух М /эр 48н/-ийг мөн тоотод суух Б /эр 17н/ нь хэвлийн баруун дээд хэсэгт хутгалж амь насыг нь хөнөөжээ. Талийгаач хэрэг болохоос өмнө согтуу байсан бөгөөд агсам тавьсан аж. Үүний улмаас хүү нь аавыгаа хутгалсан ажээ. Уг хэргийг СХД-ийн цагдаагийн 3-р хэлтэс шалгаж байгаа юм.