Ипотекийн зээлийг “чөдөрлөсөн” арилжааны банкууд
2017/04/12
-Арилжааны банкууд дөрвөн хувийн хүүгийн төлбөр болох 917 тэрбум төгрөгөө Монголбанкинд тушаачихвал ипотекийн хөтөлбөрт их нэмэр болох нь-
Иргэн Т арилжааны нэгэн банкинд 2016 оны арваннэгдүгээр сард ипотекийн зээл авахаар өргөдөл гаргажээ. Тухайн үед банкнаас иргэн Т-д зээл олгох шийдвэр гаргасан хэдий ч одоо болтол зээл олгогдоогүй байгаа аж. Энэ бол ипотекийн зээл авахаар өргөдөл гаргасан 2000 мянга хол давсан иргэдийн дунд түгээмэл байгаа үзэгдлийн нэгхэн жишээ. Монгол Улсын иргэдийг орон сууцжуулах зорилгоор хэрэгжүүлж буй урт хугацаатай, хямд хүүтэй энэхүү хөтөлбөр цаашид үргэлжлэх эсэх нь иргэдийн дунд эргэлзээ төрүүлсээр байгаа юм. Учир нь цахим ертөнцөд ипотекийн зээлийн өргөдлийг шинээр хүлээн авахгүй байна, арилжааны банкууд гэрээ хийсэн барилгын компанийнхаа орон сууцыг иргэдэд санал болгож байна гэх цуурхал тархсан.
Үүнтэй холбогдуулан Монголбанкнаас арилжааны банкуудад хандан ипотекийн зээлийн талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх тухай албан тоот илгээсэн билээ. Учир нь Монголбанкнаас сар бүр арилжааны банкуудад 25-35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож байгаа аж. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын сурвалжлага” буландаа ипотекийн 8 хувийн зээл үргэлжилж буй эсэх талаар сурвалжиллаа.
Аравдугаар сараас хойш 1800 гаруй иргэн ипотекийн зээлд хамрагдсан
Орон сууцны ипотекийн зээл хэрэгжиж эхлээд дөрөв дэх жилтэйгээ золгож буй. Энэ хугацаанд тус хөтөлбөрийн санхүүжилтийн систем гурван удаа өөрчлөгдсөн байдаг. Хамгийн сүүлд одоогийн хэрэгжиж буй бондын эргэн төлөлтөөр санхүүжүүлэх шийдвэр гарсан билээ. Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны аравдугаар сарын 25-ны өдрийн А295 тоот тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан.
Энэ дагуу Монголбанк ипотекийн зээлийг сар бүрийн үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж байна. Харин сар бүрийн үндсэн болон эргэн төлөлтийн орлого сард нийт 25 тэрбум төгрөг болдог бөгөөд энэхүү мөнгийг ипотекийн найман хувийн зээл өгч буй арилжааны банкуудад олгодог ажээ. Орон сууцны ипотекийн санхүүжилтийн шинэ журам хэрэгжиж эхэлснээр эх үүсвэр өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад буурсан ч 2016 оны аравдугаар сараас хойш 1800 гаруй иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна.
Тухайлбал, аравдугаар сард 35.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 481 зээлдэгч, арваннэгдүгээр сард 26.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 373 зээлдэгч ипотекийн зээлд хамрагдаж, шинэхэн байрандаа орсон гэнэ. Мөн 2016 оны арванхоёрдугаар сард 23.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 258 зээлдэгч, 2017 оны нэг болон хоёрдугаар саруудад нийтдээ 47.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 750 гаруй зээлдэгч ипотекийн зээлд хамрагдсан байна. Харин гуравдугаар сард нийт 460 зээлдэгчид 27.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгосон талаар Монголбанкны албан ёсны сайтад мэдээлжээ.
Г.Мөнхбаяр: Арилжааны банкуудад захирагдаж, энэ хөтөлбөрийг явуулахгүй
/Барилга хот байгуулалтын сайд/
Дээрх мэдээллээс харахад ипотекийн зээл үргэлжилж байгаа нь мэдэгдэж байв. Гэсэн ч Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр цэнхэр дэлгэцээр айл бүрийн хойморт зочлохдоо “Арилжааны банкуудын Монголбанкинд буцааж төлөх ёстой дөрвөн хувийн нийлбэр дүн болох 917 тэрбум орчим төгрөгийн хугацааг нэг жилээр сунгасан нь их зөв болсон. Банкууд маань зөвхөн өөрийгөө бодсон гэж томъёолж болохоор үйл ажиллагаа явуулж байна гэж дүгнэж болохоор байна. Бид бас хүлээцтэй харж байна шүү дээ. Арилжааны банкууд, жишээлбэл Хаан банк гэж бодъё л доо.
Хаан банк өөр хэнд зээл өгсөн байна. Тэр барилгын компанийнхаа төслийг л дэмжиж байгаа дүр зураг харагдаад байна л даа. Яагаад гэхээр, иргэн Жаргалмаа Хаан банкин дээр очоод Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа иргэн Б-ийн ийм компанийн энэ барилгаас хоёр өрөө орон сууцыг авах гэж байна гээд банкин дээр очиж байгаа юм байна. Банкин дээр очихоор банк ганцхан үг хэлж байна. “Зээл өгч болно оо, тэгэхдээ манай санал болгосон энэ жагсаалтыг унш. Энэ барилгын компаниас л зээл авах бололцоотой” гээд шууд хэлдэг юм байна. Энэ бол шударга бус байна гэж иргэд хэлээд байгаа юм. Энэ бол үнэн л дээ. Тэгэхээр бид одоохондоо арилжааны банкны дотоод үйл ажиллагаанд орохгүйгээр хүлээцтэй харлаа. Үйл ажиллагааны өрнөлийг харлаа. Монголбанк эх үүсвэрээ өгөөд байна.
Тэгээд зээл олгох үйл ажиллагаа бусдад нээлттэй, ил тод, тодорхой байх ёстой шүү дээ. Тэгэхээр энэ байдал алдагдаад байгаа учраас хүссэн, хүсээгүй арилжааны банкны удирдлагуудтай уулзалт хийхээс аргагүйд хүрээд байна. Энэ хүрээнд учир байдлаа ярилцая. “Танайх өөрсдийнхөө төсөл хөтөлбөрийг дэмжиж болно. Тэгэхдээ танайд хязгаар байх ёстой. Тэр нь хэд байх вэ. Үлдсэн нь иргэдэд нээлттэй байх ёстой”. Тийм үүрэг хүлээж Монголбанктай гэрээ байгуулж, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадна гэдгээ хэлсэн бол иргэдэд тавиад байгаа хаалтаа авч хая. Бусдад нээлттэй байж, боломж олго гэдэг зүйлийг хэлнэ. Хэрвээ ингэж чадахгүй байх юм бол заавал арилжааны банкуудад захирагдаж энэ хөтөлбөрийг явуулахгүй” хэмээн ярьсан.
зочин · 2017/04/12
Банкууд манай банкний өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа 19-20 % хүүтэй байрний зээл авбал 4-5 н сарын дараа 8% д хамруулж өгөе гээд дунд нь ихээхэн хэмжээний ашиг олоод байна ш дээ дэндүү шудрага байна
зочин · 2017/04/12
Банкууд манай банкний өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа 19-20 % хүүтэй байрний зээл авбал 4-5 н сарын дараа 8% д хамруулж өгөе гээд дунд нь ихээхэн хэмжээний ашиг олоод байна ш дээ дэндүү шудрага байна
зочин · 2017/04/12
Банкууд манай банкний өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа 19-20 % хүүтэй байрний зээл авбал 4-5 н сарын дараа 8% д хамруулж өгөе гээд дунд нь ихээхэн хэмжээний ашиг олоод байна ш дээ дэндүү шудрага байна
зочин · 2017/04/12
Банкууд манай банкний өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа 19-20 % хүүтэй байрний зээл авбал 4-5 н сарын дараа 8% д хамруулж өгөе гээд дунд нь ихээхэн хэмжээний ашиг олоод байна ш дээ дэндүү шудрага байна
зочин · 2017/04/12
Банкууд манай банкний өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа 19-20 % хүүтэй байрний зээл авбал 4-5 н сарын дараа 8% д хамруулж өгөе гээд дунд нь ихээхэн хэмжээний ашиг олоод байна ш дээ дэндүү шудрага байна