Пара жюү жицүгийн ДАШТ-ээс А.Ммөнхбат алт, Б.Ууганхүү хос мөнгөн медаль хүртжээ
2017/04/15
АНЭУ-ын Абу Даби хотноо пара жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн өчигдөр эхэлж Монголын тамирчид нэг алт, хошой мөнгөн медалийн эзэд болов.
Анхдугаар ДАШТ-д АНУ, Бразил, Япон, Канад, Монголын тамирчид өрсөлдлөө. Тус тэмцээний 69 кг-д өрсөлдсөн А.Мөнхбат алтан медаль хүртсэн бол паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү хоёр мөнгөн медаль зүүлээ. Б.Ууганхүү гавьяат жиндээ болон, үнэмлэхүй жинд өрсөлдөж хос мөнгөн медаль хүртжээ.
Зочин · 2017/04/16
сайн байнаа улам их амжилт хүсье