"UB Art Fair" үзэсгэлэн болно
2013/11/24
Мэргэжлийн уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг “UB Art Fair” үзэсгэлэн 11 дүгээр сарын 29-нөөс12 дугаар сарын 1-ний хооронд “Blue Mon” уран зургийн галлерейд болох гэж байна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан 5 дахь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэн соёлын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжихзорилготой. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр, Дизайн парк ТББ-тай хамтранзохион байгуулдагтус үзэсгэлэнд энэ удаа мэргэжлийн уран бүтээлчид түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийг түлхүү оролцуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь social inclusion буюу уран бүтээлчдэд адил хандах, тэгш боломжоор хангах орчин үеийн урлагийн хандлагатай нийцэж байгаа гэнэ. Цаашид тус үзэсгэлэнг дэлхийд алдартай Швейцарийн “Art Basel”, Лондонгийн ”Frieze”, Недерландын “TEFAF” зэрэг уран зураг цуглуулагчид, сонирхогчид зорин ирдэг дүрслэх урлагийн томоохон арга хэмжээ, нийслэлээр овоглосон соёлын аялал жуулчлалын эвент болгохоор зорьж байгаа юм байна.
АнхГ.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болоход нь 40 гаруй мэргэжлийн уран бүтээлчийн 250 бүтээл, Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш оюутнуудын 100 гаруй уран зураг, уран бичлэг, сийлбэр, эртний эдлэл, гар урлал, бэлэг дурсгал, арьсан урлал, чимэглэх урлал, вааран урлалийн бүтээл тавигдаж байв. Үзэсгэлэнгийн үеэр 100 гаруй бүтээл худалдаалагдаж, 1500 гаруй хүн үзэж сонирхож байсан. Тэгвэл 2012 оны үзэсгэлэнг эмэгтэй уран бүтээлчдийн 200 гаруй бүтээлээр гаргахад гадаад дотоодын жуулчид, худалдан авагч 3500 зочид хүрэлцэн ирсэн байдаг.