“Анир” студийн 10 жилийн ойн баяр тохиож байгаа билээ. Аливаа уран бүтээлд мэргэжлийн талаас нь хандаж, чанартай бүтээл туурвихыг зорьдог тус студийн хамт олон  UB palace –д “Хамтдаа 10 жил” тоглолтоо амлаж байснаараа буюу 100% амьд хөгжмийн найруулга, дуугаралттайгаар зохион байгуулсан юм.  Танхим дүүрэн үзэгчтэй, урлагийн “акул”-ууд оролцсон энэ удаагийн тоглолт  үзэгчдэд таашаалд нийцсэн юм.  Үүний илэрэл бол тоглолтын дундуур үзэгчид орж гаралгүй,  мэргэжлийн хөгжимчдийн  амьд тоглолтыг  бишрэн үзэж, тоглолтын дараа ам сайтай байлаа.

Мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдсан энэхүү тоглолтын зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи ажиллаж байгаа бол найруулгыг “МИЛЛ” продакшн, Зөвлөх найруулагчаар Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, аамтран зохион байгуулагчаар “Нийтийн дуучдын нэгдсэн холбоо”, “Хөгжмийн зохиолчдын холбоо”, “Төрийн банк” нар ажилласан.

Тоглолтод Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Ц.Төвшинтөгс,  МУГЖ У.Далантай, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ Д.Ширмэнтуяа, МУГЖ Ө.Уянга, МУСТА Т.Батсайхан, МУСТА Г.Эрдэнэтунгалаг,  МУСТА Д.Хишигбаяр, МУСТА Р.Дэлгэрмаа,  МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Д.Намсрайнноров,  МУСТА Э.Төрмандах, МУСТА Л.Болдбаатар, МУСТА Б.Батболд,  “Voice group”, “Nuans” хамтлаг, “Увертюра” хамтлаг, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын эстрад симфони найрал хөгжим найрал дуучид зэрэг уран бүтээлчид болон мэргэжлийн урлагийн байгууллагын 150 орчим уран бүтээлчид оролцсон юм.  

Ингээд тоглолтоос бэлтгэсэн гэрэл зурган сурвалжлагыг хүргэе. 



















































































































































































































































 Т.Энгүүн