Нөхөр маань архи уух юмаа. Уухаараа агсам тавина. Тэгээд маргааш нь жигтэйхэн сайхан ааштай хүн. Яагаад ингээд байдаг юм болиоч гэхээр амьдралдаа гутраад уугаад байна гэх юм. Би ч адилхан амьдралдаа гутардаг. Гэхдээ гутарлаа гээд архи уухынхаа оронд байгаа байдлаасаа гарах арга чарга хайх хэрэгтэй баймаар санагдах юм.

Ингээд хэлэхээр харин тиймээ гэдэг ч бахь байдгаараа. Эр хүмүүс ийм амархан сэтгэлээр унамтгай байдаг юм уу, эсвэл манай нөхөр л ийм юм уу? Яаж энэ хүнд гутарлаа гээд архи уухынхаа оронд амьдралынхаа, үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэдэг болох тийм чанарыг бий болгох вэ? Эр хүн гэж яахаараа ийм хүүхэд шиг байдаг байна аа.

 http://www.cekc.mn