Цахим ертөнцөд өнгөрсөн долоо хоногт нэгэн бичлэг маш олон хүний дунд хэлэлцүүлэг өрнүүлжээ. Энэ бол нэгэн дүрс бичлэг бөгөөд Хятадын Сичуань мужийн Чэнду хотод холимог тулааны урлагийн (MMA) тамирчин Шу Шяодон Хятадын уламжлалт бие хамгаалах урлаг Тай чигийн мастер Вэй Лэйтэй тулалдсан тулаан юм. 

Тогоруу шувуу хэлбэрийн өрөлттэй мастерын эсрэг боксын өрөлттэй тамирчин довтолж, ердөө 10 секундын дотор ялалт байгуулсан байна. Онлайн сүлжээнд шууд дамжуулсан тулааны дараа интернэт хэрэглэгчдийн дунд өргөн маргаан дэгджээ.

Тэдний зарим нь хятадын уламжлалт тулааны урлагт итгэх итгэлгүй болсноо бичсэн бол нөгөө хэсэг нь орчин үеийн тай чи нь тулааны урлаг биш, эрүүл мэндийн дасгал болсон гэж бичсэн байна.