“Авьяаслаг Шведчүүд” шоунд оролцож, алтан баззерын эзэн болсон монгол бүсгүй Янжаа тус шоуны финалын шатанд шалгарч үлдээд байна.

Тэрбээр өнгөрсөн баасан гарагт болсон шилдэг 32 оролцогчийн тэмцээний үеэр шүүгчийн хэлсэн 30 цифрийг 30 секундэд амжилттай цээжлэн шүүгчид хийгээд үзэгчдийг алмайруулж чадсан байдаг.

Харин хоёр өдрийн дараа буюу энэ баасан гарагт тэрбээр финалын шатны шалгаруулалтад оролцох юм.

Шведэд од болж буй Янжаа 1993 оны арванхоёрдугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн. Улмаар дөрвөн настайдаа ээжтэйгээ хамт Шведийг зорьж, өнөөдрийг хүртэл тэндээ сурч, хөдөлмөрлөж байгаа аж.