ГССҮТөвд унаж гэмтсэн хүүхэд ирж хэвтлээ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад 05-р сарын 17-ны 09:05 цагт ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад БГД-ийн 8-р хорооны  10-р байрны 4-р давхарын … тоотын тагтны цонхоор тус тоотод суух Ч /эр.3н/ хувцас хатаагч руу авирч байгаад унасан байна. Хүүг ГССҮТ-ийн  “Яаралтай тусламжийн тасаг”-т хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Тиймээс эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байж болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.