“UBS MUSIC” хөгжмийн телевиз “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадмыг энэ сарын 29-нд СТӨ-нд зохион байгууллаа.  Энэ жилийн наадамд  81 бүтээлийг хамтлаг дуучин, клип бүтээгчид санал болгосон ажээ. Тэдгээр бүтээлээс:

§  Шилдэг санаа

§  Шилдэг зураач

§  Шилдэг имиж бүрдүүлэлт

§  Эмэгтэй хамтлаг, дуучны шилдэг клип

§  Эрэгтэй  хамтлаг, дуучны шилдэг клип

§  Шилдэг эвлүүлэгч, график  дизайн

§  Шилдэг хамтарсан клип

§  Поп, R&B хамтлаг дуучдын шилдэг клип

§  Хип хоп хамтлаг, дуучдын шилдэг клип

§  Рок  хамтлаг дуучдын шилдэг клип

§  Шилдэг зураглаач

§  Шилдэг найруулагч

§  Шилдэг продюсер

§  Оны шилдэг клип гэсэн 14 төрлөөр шагнал гардуулсан юм.

 

Хөтлөгчдийн хувьд төгөлдөр хуурч Ж.Дамдинцэрэн хөтлөгч П.Одгэрэлтэй, “Камертон” хамтлагийн дуучин  Г.Мэнд-Амар  “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболортой, “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа  жүжигчин  Ч.Ундралтай, ОХУ-ын Буриад Улсын Ардын Жүжигчин Б.Амархүү дуучин  Ч.Цэлмүүнтэй, Амай буюу  Ж.Золбаяр  жүжигчин Б.Хулантай, хөтлөгч Ц.Зэндмэнь дуучин Солонготой хамтран энэхүү арга хэмжээг  хөтөлсөн.

 

Наадмын эхний номинаци болох  “Шилдэг санаа” төрөлд TJ entertainment-ийн бүтээл  Реппер Дөлгөөний 20 нас бүтээл шалгарсан юм.  

Шилдэг хамтарсан клипээр мөн л TJ entertainment-ийн бүтээл  шалгарсан. Гэхдээ уран бүтээлийн эзэд дуучин Цэлмүүн, Rockit Bay нар.  Тэдний хамтран бүтээсэн “Вива лайф” дуу шилдэг  хамтарсан клипээр шалгарлаа.  

Шилдэг зураачаар “Нигун" энтертайнментын анхны бүтээл,  Rokit Bay-н  “Эвдэрхий хүн” уран бүтээлээр шагнал гардсан.

Үүний дараагаар  алс холын АНУ-д амьдарч байсан  дуучин К.Номинжин өөрийнхөө англи хэл дээрхи уран бүтээлээ  толилуулав.  Үүгээр  хөтлөгч төгөлдөр хуурч Ж.Дамдинцэрэн хөтлөгч П.Одгэрэл нар хөтлөгчийнхөө  үүргийг  “Камертон” хамтлагийн дуучин  Г.Мэнд-Амар  “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор нарт шилжүүлэв. Мээдээ, Ганболор нарын хувьд бусад хөтлөгчдөөсөө  илүү үзэгчдийг хөгжөөж, хуран цуглагчдын уур амьсгалыг зөөлөлсөн. Ээлжээ авсан хөтлөгчдийн танилцуулсан эхний номинаци нь шилдэг эмэгтэй хамтлаг, дуучны клип байсан юм. Энэ төрөлд “Black Zebra” –ийн хамт олон  дуучин Наран “Runing to you ” бүтээл шилдэгт тооцогдсон юм. шилдэг эмэгтэй хамтлаг, дуучны клип номинацийг  дуучин, МУГЖ Т.Ариунаа эрч хүчтэй байсан нь үзэгчдэд таалагдаж байсныг энд онцлох нь зүйтэй бизээ.  Эрэгтэй  хамтлаг, дуучны шилдэг клип номинацийн шилдэгийг  “Харанга” хамтлагийн дуучин Лхагва зарласан юм.  Харин шилдг клипийн эзэд нь UFO  хамтлагийн “Мөрөөдлийн зүгт” бүтээл шалгарч, цом мөнгөн шагнал хүртэв.  

Улмаар Мээдээ, Ганболор нар хөтлөгчийн үүргээ  дуучин Б.Амархүү, Цэлмүүн нарт шилжүүлэв.  Энэ үеэр  Б.Амархүү харьцангуй “хөдөлгөөнтэй” байсан бол дуучин  Цэлмүүн  маш даруухан байсан гэж хэлж болно.  

 “Black zebra” студийнхан  Киви харамсч хараад хэрэггүй дууны клипээр шилдэг зураглаач авсан бол “Би дурламаар байна"  дуу  Шилдэг эвлүүлэгч график дизайн,  шилдэг продюсер шагналыг дуучин Болд авсан юм.

 

Оны шилдэг клипээр залуу  дуучин Чойжоогыэ “Хүрч чадахгүй” дуу шалгарсан. Энэ дуу шилдэг "POP & R&B клип"-ээо мөн шалгарсан бөгөөд энэхүү клипийг IC Creative Division студийн залуус бүтээсэн байна. Тус хамт олны хувьд энэхүү арга хэмжээнд зураг авалт хийж байсан бөгөөд шагнал авна гэж бодоогүй тул шоконд оржээ.  

Харин энэ өдөр   Рокит Бэй,  “Блэк Зебра”-ийнхан хамгийн одтой байлаа.  Тэд 14 номинацийн  дийлэнхийг  тэнцүү хувааж авсан гэж болохоор байсан юм.  Энэ үдшийн UBS телевизээс шалгаруулсан шилдэг клипээр Никитон  хамтлагийн “Үүлэн үст” дуу шалгарсан бөгөөд тус хамтлаг энэхүү наадмын хаалтыг хийсэн юм.