Монголчууд бид Африкаас дор орно гэж байх уу?
2017/05/24
Монголчууд сарын дараа ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Морьтойгоо дэлхийн талыг эзэлсэн монголчууд бид шинэ зууны хөгжлийн жолоогоо атгуулах хүнээ зөв сонгох эгзэгтэй мөчид ирлээ. Энэ цаг үед ерөнхийлөгч ер нь боловсролтой хүн байх ёстой юмуу, эсвэл сэтгэл байхад боловсрол хамаагүй юмуу гэсэн хэлэлцүүлэг сошиал сүлжээ болон олны дунд өрнөж байна. Нэр дэвшигчдийн боловсролын талаар янз бүрийн байр суурь, сэтгэгдлүүд харагдах юм. “Их гүрэнд их , дунд зэргийн улсад дунд, бага буурай улсад бага боловсрол л хаваасаг” гэсэн постууд ч явж байх юм.
Тэгвэл ер нь бидэн шиг бага буурай орнууд ямар хүнээр төр бариулдаг, ямар шалгуураар ерөнхийлөгчөө сонгодгийг зарим бүс нутгийн улсуудаас хармаар байна.
Төр улсаа төвхнүүлээд зуун жил ч болоогүй ядуу буурай Африкчууд хүртэл ерөнхийлөгчөө сонгоход боловсролыг нь хардаг байна. Африкийн эдийн засгийн хөгжлөөр тэргүүлж байгаа 10 улсын ерөнхийлөгчийн боловсролыг жишээ болгон үзүүлье.
Бенины ерөнхийлөгч Томас Бони
Францын Орлеаны их сургуульд эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан.
Мароккогийн хаан Мохаммед VI
Францын София Антиполисийн их сургуульд хууль зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалсан.
Малавигийн ерөнхийлөгч Петер Мутарика
Лондоны их сургуульд хуулийн бакалавр, Иэлийн их сургуульд хуулийн магистр болон докторын зэрэг хамгаалсан
Зааны ясан эргийн ерөнхийлөгч Аласани Уотра
Пенсильваний их сургуульд бакалавр, эдийн засгийн ухааны магистр, докторын зэргийг хамгаалсан
Кенийн ерөнхийлөгч Ухурү Кениата
АНУ-ын Амхэрст их сургуулийг эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгссөн. Улс төрд орохоос өмнө банкинд ажиллаж байв.
Этиопын ерөнхийлөгч Мулату Теском
Бээжингийн их сургуульд бакалавр болон хууль зүйн ухааны доктор
Мавританын ерөнхийлөгч Амена Гуриб
Британийн Эксетерийн их сургуульд химийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Малигийн ерөнхийлөгч Ибрахим Бобакар
Түүх болон улс төр судлалын магистр зэрэгтэй
Того улсын ерөнхийлөгч Фауре Ганасингбе
Гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон энэ хүн Парисын их сургуульд санхүүгийн менежментээр бакалавр, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан
Либерийн ерөнхийлөгч Эллэн Жонсон
АНУ-ын Мэдисоны их сургуульд санхүүгийн бакалавр, Харвардын Жон Кеннедигийн Төрийн удирдлагын сургуульд төрийн захиргааны магистрын зэрэг хамгаалсан.
Ийнхүү АНУ, Европт боловсрол эзэмшсэн эдгээр Африкийн удирдагчдаас харахад л улс орнууд ядуу буурай гэлтгүй төрийн тэргүүнээ өндөр шалгуураар сонгодог байна. Монголчууд бид тэгвэл Африкийн улсуудаас дор орно гэж арай байхгүй байлгүй дээ.
Ц.Ану
www.breakingnews.mn
Иргэн · 2017/05/24
Боловсрол хэрэгтэй гэдэг нь зев нь зев. Гэхдээ манайд боловсорч ирсэн нь хулгай яаж хийдэг аргад илvv мэргэшчихсэн байх юм. Тэхээр еренхийлегчид тулхтай Монголоо гэсэн сэтгэлтэй хvн байх нь зев. Ямар еренхий сайд биш. ТИЙМЭЭ!!!!АРД ТVМЭЭН.

Боловсрол хэрэгтэй гэдэг нь зев нь зев. Гэхдээ манайд боловсорч ирсэн нь хулгай яаж хийдэг аргад илvv мэргэшчихсэн байх юм. Тэхээр еренхийлегч хvнд тулхтай
Зочин · 2017/05/24
Улсынхаа удирдагчыг зөв сонгоцгооё
Зочин · 2017/05/24
Эрдэм мэдлэг төлөв даруугаар нь М.Энхболдыгоо сонгосон нь онох байх шүү манайхан .
иргэн · 2017/05/24
Улс эх оронд минь мэдлэгэ боловсрол ажилын арвин туршлагатай хүн хэрэгтэй
иргэн · 2017/05/24
Улс эх орон минь хүнээ таньж сонгохгүй бол дээрх ядуу буурай орнуудаас ялгарах юм үгүй болохнээ.
иргэн · 2017/05/24
Улсдаа оюуны хөрөнгө оруулалт хийж шинэчлэлийг авчрах цаг нь болсон гэж бодож байна. Хэдийг хүртэл улс эх ороноо ийм байдлаар явуулах гэсэн
иргэн · 2017/05/24
Улсдаа оюуны хөрөнгө оруулалт хийж шинэчлэлийг авчрах цаг нь болсон гэж бодож байна. Хэдийг хүртэл улс эх ороноо ийм байдлаар явуулах гэсэн
Нэргүйтэй · 2017/05/24
Монгол Африк болох үгүйг бид шийднэ.Боловсролтой боловсролгүй хоёрын боловсролтойг нь сонгоход л болно
Зочин · 2017/05/24
Яалтачгүй боловсрол чухал гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
nertei · 2017/05/24
dund angiin bolowsroltoi ng ni medehgve haha ng ni deed bolowsroltoi za ingeeed bolowsroliin dutagdal gachigdalaar bosoo naimachin hoyr husagdaj boldoo gua l ilvv baigaa ym da ahah
нэргүй · 2017/05/24
Боловсролыг дэлхийн ихэнх улс гүрэн хамгийн чухалд авч үзэж байна.Монголчууд ч мөн ялгаагүй боловсролыг эрхэмлэж хүндэлдэг ард түмэн тэр ч утгаараа дээд боловсролыг эзэмшигчидын тоо нэмэгдэж байна
Zochin · 2017/05/24
Yasan ch mundag doctor magistar humusev manai eh orond uul n iimerhuu chansaatai nuhduud hedn zuugaara bgaada getel ter dundaas n shilj shilj bolovsrolgui nuhduudig erunkhiilugchid ner devshuulchdeg une hachirhaltai amitad shuu
Zochin · 2017/05/24
Enkhboldguaig demjij bgaa shuu bolovsroltoi ger bul n ch togtvortoi saihan hun bga ym
Зочин · 2017/05/24
Боловсрол нимгэн хүн өрийг жолоодож чадна гэж үү?
Zochin · 2017/05/24
Yduu buurai l geh ym Hugjil muutai l geh ym udii hurtel bid buruu songolt hij ard tumnee doroituullaa. Harin odoo herhen zuv songolt hiih ve gdeg ergelzeetei uneher setgel u bolovsrol uu gj yrival hoyulaa nen terguunii asuudal tiimes l metgeltsehig shaardaad bga ym shuu de
Zochin · 2017/05/24
Tiim shuu saikhan medeelel bn medej bolovsrol nen terguuni asuudal erunkhiilugch songoh tal der
Сонголт · 2017/05/24
Маш ойлгомжтой энгийн жишээнүүд байна даа
Сонголт · 2017/05/24
Их хүссэн хүний гар төрийн жолоог бүү атгуул гэж. чадахгүй зүйлээ оролдож байгаад бүхэл бүтэн улсаараа тоглож дуусгах юмаа
Сонголт · 2017/05/24
Африк болох уу? Монгол монголоороо үлдэхүү ?