Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу маргааш бүх нийтээр амарна. Зургадугаар сарын 1-нд зохион байгуулагдах соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.

Сүхбаатарын талбай
11:00-16:00 цагийн хооронд “Монгол хүүхэд” баярын арга хэмжээ болно.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Энэ сарын 26-наас зургадугаар сарын 4-ний өдрүүдэд “Аз жаргалтай хотхонд” баярын арга хэмжээг зохион байгуулна.

Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “Гайхамшигт долоо хоног”
Үндэсний соёл амралтын хүрээлэнд тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 2-ныг хүртэл өдөр бүр Их тайзнаа: Циркийн тоглолт 14:00, Хөгжөөнт тоглоом 17:00, “Алтан түлхүүр”/Буратино/, “Баавгай дуулах уу”, “Наран ээжийн эрэлд” хөгжимт хүүхдийн жүжиг 19:00 цагаас. Бага тайзнаа: 12:30-19:00 цагийн хооронд “Олиггүй үнэг” хүүхдийн жүжиг, Хөгжөөнт тоглоом, Алиалагчийн үзүүлбэр,  Үлгэрийн цаг зэрэг тоглолттой.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
Зургадугаар сарын 1-ний өдрийн 10:00,14:00 цагуудаас “Хүүхдийн ертөнц” бүжгийн тоглолтыг өөрийн тайзнаа тоглоно.

Улсын драмын эрдмийн театр
Зургадугаар сарын 1-нд  “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг 14:00, 16:00 цагт тоглогдоно. 

Дуурь, бүжгийн эрдмийн театр
Зургадугаар сарын 1-ний өдрийн 12:00, 15:00, 18:00 цагуудаас “Цасан гоо ба 7 одой” жүжиг тоглогдоно.

Монгол Улсын филармони
Тавдугаар сарын 31-ний 15:00 цагт “Танил ертөнц” шилдэг хүүхэлдэйн киноны аяз тоглолт болно.

Хүүхэлдэйн театр
Тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 1-ний өдрүүдэд “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” жүжиг тавигдана.

Хүүхдийн ордон
Тавдугаар сарын 31-ний өдөр “Ид шидийн аялал” хүүхдийн жүжиг 12:00, 15:00 цагаас, зургадугаар сарын 1-ний өдөр 11:00, 16:00 цагаас тус тус тоглогдоно.

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон
Өнөөдөр 11.00, 13.00, 15.00 цагаас “Диснейн ертөнц дахь ид шидийн аялал” хүүхдийн жүжиг тоглогдоно.

НИЙСЛЭЛИЙН ЕСӨН ДҮҮРГИЙН ХӨТӨЛБӨР

Баянзүрх дүүрэг
Өнөөдөр 11:00 цагаас Дүүргийн Соёлын ордонд “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулна. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Сүхбаатар дүүрэг
Өнөөдөр, маргааш хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Баянгол дүүрэг
Тавдугаар сарын 31-нд 12:00 цагаас УБ Паласын гадна талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
05 дугаар сарын 31-нд 12:30 цагаас Төмөр замын дээд сургуулиас УБ Палас хүртэл парад алхана.

Багануур дүүрэг
Маргааш 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Багахангай дүүрэг
Маргааш 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Налайх дүүрэг
Өнөөдөр  09:40 цагаас Соёлын ордны өмнөх талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Хан-Уул дүүрэг
Зургадугаар сарын 01-нд 10:30 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Чингэлтэй дүүрэг
Маргааш 10:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.