Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан маргааш /2017.06.01/ Д.Сүхбаатарын талбайд 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулах, урлаг соёл, худалдаа, үзвэр үйлчилгээний олон арга хэмжээ зохион байгуулагдана. 

Энэ үеэр хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн автозамын хөдөлгөөнийг 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм.

Мөн бяцхан хүүхэд багачуудын оролцсон Явган парад болох үеэр Ерөнхий сайд Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний хойд талын автозамыг түр хугацаагаар хязгаарлана.

Иймд жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой.