Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авилга хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон 36 хүнд холбогдох шүүх хуралдаан өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  эхлэв. Дээрх 36 хүнд Эрүүгийн хуулийн 269.2, 268.2, 263.2, 254.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн

254 дүгээр зүйл. Худал мэдүүлэг өгөх

263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах

268 дугаар зүйл. Хээл хахууль авах

269 дүгээр зүйл. Хээл хахууль өгөх гэсэн зүйл ангид заасны дагуу яллах дүгнэлт үйлдсэн байна.

36 яллагдагчийн найм нь гаалийн байцаагч юм байна. 

Нэг шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлт гаргаснаар хурал завсарлаж шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шүүх хурал үргэлжилж байна. 

Бид шүүх хурлын талаар эргэж мэдээлэх болно.