А.Гансүх сайд Самсунгтай нэг км төмөр замыг хэдэн ам.доллараар гэрээлсэн бэ
2013/12/03
Тэгвэл судлаач Л.Даваапил Самсунгтай нэг км төмөр замыг хэдэн ам.доллараар хийсэн талаар судалгаа хийж, задаргааг нь гаргажээ. Түүний хийсэн Самсунг болон “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани хоёрын хооронд байгуулсан гэрээний задаргааг хүргэж байна.
1 |
Зураг төсөл ба Инженерчлэл |
5,021,600.00
|
2 |
Ханган нийлүүлэлт, Төслийн менежмент ба Бусад үйлчилгээ |
30,748,264.97 |
3 |
Эрүүл, Аюулгүй ажиллагаа, Орчны менежмент |
292,011.00 |
4 |
Иргэний ажил |
119,159,909.60 |
5 |
Замын ажил |
228,235,213.53 |
6 |
Барилга байгууламж |
Хэрэглэгдэхгүй |
7 |
Дохиолол, Эрчим хүч болон Харилцаа холбоо |
Хэрэглэгдэхгүй |
8 |
Ашиглалтад орохоос өмнөх болон Ашиглалтад орох |
Хэрэглэгдэхгүй |
9 |
Эхлэлийн шатны тусламж |
Хэрэглэгдэхгүй |
10 |
Ажил олгогчийн Ажиллах хүчний сургалт |
Хэрэглэгдэхгүй |
11 |
Нөөц |
Хэрэглэгдэхгүй |
12 |
Эрсдэл, Болзошгүй нөхцөл, Төв оффисын Нэмэлт зардал болон Ашиг Орлого |
56,383,000.00 |
13 |
Дээр дурдагдаагүй бусад ажил |
Хэрэглэгдэхгүй |
|
Гэрээний нийт Үнэ |
439,840,000.00 |
|
НӨТ |
43,984,000 |
|
Гэрээний нийт үнэ (НӨТ багтсан)(ам.доллараар) |
483,824,000 |
|
Гүүрний угсралтын төлбөр урьдчилсанбайдлаар* (НӨТ ороогүй) |
30,000,000 |
Түүнчлэн судлаач Л.Даваапил “Иргэний ажилд 119 сая ам.долларыг нийт 14 үндэсний компанид хуваарилж өгсөн. Миний олж мэдсэнээр тус компаниудыг ойролцоогоор 400 сая төгрөгөөр гэрээлсэн. Маш энгийн тооцоо хийхэд нэг км газар шорооны ажилд 0,445.7 сая ам.доллар ногдож байна. Туслан гүйцэтгэгчдийг 400 сая төгрөг буюу тухай үеийн ханшаар нэг ам.долларыг 1340 төгрөгөөр тооцож, 0,298,5 сая ам.доллараар бодож гэрээлсэн. Үүний зөрүүнд гарч болох км тутам 0,147 сая ам.доллар хаашаа оров. Говийн нөхцөлд ийм их гүүр, хоолой баригдахгүй. Тэгээд ч гүүр хоолойны зураг төсөл байхгүй гэж байгаа. Үүнээс гарах 39,2 сая ам.доллар хаашаа орж байна. Мөн замын ажилд зорулагдсан 228,235 сая ам.доллар нь нэг км тутам 0,854,821 сая доллар болж байна. Нэг км төмөр замд дунджаар 1860 ширхэг дэр ордог. Нэг дэрний үнийг маш өндөр үнэ бүхий 70 ам.доллар гэж бодоход 0,130,200 сая ам.долларын дэр хэрэгтэй. Нэг км тутамд 130 тонн зам төмөр ордог. Өнөөдөр хамгийн үнэтэй Р-65 маркийн зам төмөр 1500 ам.доллар байгаа. Энэ нь нэг км тутамд 0,195 сая ам.долларын зам төмөр орно. Мөн дэр болгонд 25 ам.долларын хамгийн орчин үеийн бэхэлгээ хийнэ гэж бодвол 0,046,5 сая ам.долларын бэхэлгээ орно гэсэн үг. Ингэж тооцоход нэг км төмөр зам барихад маш их запастай авахад шууд материалын зардал нь 0,371,5 сая ам.доллар хүрч байна. Тэгээд зөрүү бүхий 0,5 сая ам.доллар хаашаа явах вэ. Түүнчлэн ажлын хөлс орно. Зам угсрахад ажлын хөлс нь нэг км тутамд 0,1 сая ам.доллараас хэзээ ч хэтрэхгүй” хэмээн тайлбарлажээ. Тэрбээр гэрээний дагуу шууд бус зардалд 92 гаруй сая ам.доллар орсон нь дэлхийд байдаггүй өндөр тоо гэдгийг дурьдаж байна. Мөн бусад зардлуул маш их зөрүүтэй байгааг ийнхүү тайлбарлаж байгаа юм. Тэгвэл Зам тээврийн сайд А.Гансүх судлаач Л.Даваапилын дээрх задаргаанд ямар хариу өгөх бол. Сонирхолтой л хэрэг.
Зочин · 2023/03/24
Яг онохыг онол гэнэ
Зочин · 2023/03/24
Мэргэжлийн хүн тэзү-г ойрхон таамгаар бодож гаргана. Мэргэжлийн бус хүн хол таамаглаж гаргана
зочин 58 · 2013/12/05
Судлаач Даваапил төмөр зам барих талаар хир зэрэг төсөөлөл мэдлэгтэй нэгэн бол доо. Энд харин Даваапил т**********тэй хүмүүс оролцох гэхэд нь боломж олгоогүй учраас хорссондоо элдэв мэдээлэл цацаад байгаа юм биш биз. Нэг жаахан юм хийх гэсэн нэгнээ ******ын тогооны үлгэрээр чангаадаг, сэтгэл санааны дарамтанд оруулдаг, залхаадаг байдлаасаа гарцгаавал яасан юм бэ Монголчуудаа. Бид хэзээ болтол эв нэгдэлгүй бие биенээ хардаж сэрдсэж бусдын олз болох ёстой юм бэ. Харин ч энэ жил Гансүхийн толгойлсон Зам тээврийн яам урд өмнө хийгээгүй замын ажлыг нүдэнд харагдаж гарт баригдтал хийлээ. Юунд нь атаархаад байдаг юм. Даваапилийнхэний хийгээгүйг хийчихсэн болохоор үхчих гээд байна уу. Тэгж болохгүй. Даваапилээ алдаа байвал заавал хэвлэлээр шуугуулж баатар болох гэж байхаар эр хүн шиг Гансүх сайд дээр очоод эр хүн шиг ярьсан ю******. Ярилцаад хамтдаа ураг****** хөгжицгээл дээ.
Зочин · 2013/12/04
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-260000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Tansag saihan beleg shuu.Tanhimiin Mini Golf club.Utas:95000020
mmmmm · 2013/12/04
ene sudalgaag eroosoo yu ch meddeggui hun bichsen bnaa. Yag ooriinhooroo hardaad bichtsen bnshdee. Heruul hiih gesen yum bol mergejliin huneer sudluulah heregtei baijdee. Hudlaa heden ard irgediigee ingej turhiraad yamar hereg bna