М.Энхсайхан, М.Энхболд, Н.Энхбаяр нарыг нийлж магадгүй гэсэн болгоомжлол АН-ын зарим фракцид байна
2013/12/04
Ерөнхий сайд асан М.Энхболд МАН-ын дарга болмогцоо : "Би АН-тай хамтарсан Засгийн Газар байгуулна. МАХН-ыг газрын хөрснөөс арчина" хэмээн хэлсэн тухай хэвлэлүүд бичиж байсан.
Үүнийгээ ч хэрэгжүүлж эхэлж буй мэт тэрээр улс төрийн бүх намын дарга нарыг хүлээн авч, "Үндэсний зөвшилцөл" нэртэй арга хэмжээг зохион байгуулсан билээ.
Тэгвэл түүнийг АН-тай бус МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэлтэй хамтарч УИХ дахь шинэ олонхийг бүрдүүлж, Засгийн газар байгуулж магадгүй тухай улс төрийн хүрээнд ярих болжээ.
Бүр тодруулбал улс төрийн хүрээнд Д.Дорлигжавын хүн гэгддэг, АН-ын ёс зүйн хорооны дарга асан Д.Бямбаа : "М.Энхболд, Н.Энхбаяр, М.Энхсайхан нар хуйвалдаж, Засгийн газар байгуулах гэж байна. Чингэхдээ 50*50 гэсэн харьцаагаар засгаа хуваана. Үүний тулд Р.Амаржаргалыг УИХ-ын гишүүнээс татуулж байна. МАН, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл хамтарч олонхийг бүрдүүлэх гэж байна" гэх зэргээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.
АН бол УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан хууль ёсны олонхи биш тул энэ таамаглал онолын хувьд магадлалтай.
Харин энэ яриа бол зүгээр л хагас галзуучуудын хардлага, дэмийрэл гэж үл тоох улс төрчид ч байгаа юм.
Э.Мягмар
Зочин · 2013/12/10
zuw yg uuniigee hurdan hii bugd l idej uusan tiimees enhbayar odoo elbeg bolood tednees ushuu awah heregtei
Зочин · 2013/12/07
сАЙХАН ХАРАГДАЖ БАЙНА МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ ТА НАР АВЧ Ч ЯВНА ШҮҮ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ
Зочин · 2013/12/07
сАЙХАН ХАРАГДАЖ БАЙНА МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ ТА НАР АВЧ Ч ЯВНА ШҮҮ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ
Зочин · 2013/12/05
enhsaihantai orootsoldvol bulshluulna l gesen ug. tiimees n.enhbayar dahin tiim yum hiihgui.
Зочин · 2013/12/05
harwaaas hytad tsaraitai huiwalda****d
Зочин · 2013/12/05
.М.Энхсайхан гэж намын ************