Саваагүйтэж салаавч гаргадаг, болчимгүй үгэндээ уучлал гуйдаг моод дэлгэрлээ
2013/12/05
Манай улсад төрийн байгууллагын хүнд суртал, эрх мэдэлтэн, эрхтэн дархтнуудын дур зоргоороо аашлах нь хэрээс хэтэрч, хатуухан хэлбэл “гамшгийн” байдалтай болчихсон байна гэцгээдэг.
Түүнчлэн иргэдийн зүгээс төрийн албаныханд үнэхээрийн сэтгэл дундуур байдаг бөгөөд хангалтгүй гэсэн үнэлгээ тавьдаг юм билээ. Тэгвэл энэ яриаг гарцаагүй баталж, өөрийн байр сууриа илэрхийлсэн хүн бол Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга Б.Пүрэвдорж юм. Хэдхэн хоногийн өмнө “Eagle” телевизийн “Жаргалмаагийн цаг” нэвтрүүлэгт оролцохдоо тэрбээр “Би нэг зүйл дээр маш хатуу, хүнд сурталтай байдаг. Ер нь бол би энэ байгууллагын дарга болохдоо гурван зүйл дээр хүнд сурталтай байна гэсэн. Бид бүхэн бол үндэсний аюулгүй байдлыг хангадаг ийм байгууллага. Нэгдүгээрт, Монгол улсын хууль тогтоомж, эрх ашгийг байнга хөнддөг, монголчуудын толгой дээр гараад суучихсан ийм нөхдөд маш хатуу, хүнд сурталтай байгаа.
Хоёрдугаарт , 1990 онд Монгол улсын эдийн засаг маш хүнд хэцүү байдалтай байхад эх орноо орхиж, гадаад орныг зорьж явчихаад одоо эдийн засаг сайжраад, нийгмийн халамж өгдөг болоод ирсэн үед монгол эх орон минь гээд ирсэн тэдгээр иргэдэд иргэнээ сэргээхэд нь хүнд сурталтай байгаа.
Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч маань “Монголчууд олуулаа болцгооё гэдэг зүйлийг хэлсэн. Энэ дээр монгол алаг үрсийг маань үрчилж авч яваад байгаа тэр гадаадын иргэдэд бид хүнд сурталтай байна. Энэ хүнд суртлынхаа хүрээнд монгол улсын хүүхдүүдийг өмнө жилүүдэд 17-18 хүүхэд үрчилдэг байсан бол энэ жил дөрөвхөн хүүхэд үрчлэгдсэн байна. Цаашдаа бол бид энэ хүүхэд үрчлэх асуудал дээр яг ийм хатуу байр суурьтай байна гэж бодож байгаа” хэмээн ярьсанд дургүйцэж, шүүмжлэх хүмүүс тун олон байсан юм. Тэрбээр дуулиан шуугиан тарьж, олны анхаарлын төвд байх дуртай нэгэн бололтой. Түүний паян үүгээр дуусахгүй гэж байгаа. Тэрбээр Чингис хаан олон улсын нисэх буудал дээр онгоцноосоо хоцорч ирчихээд хөөрөх гэж буй онгоцыг зогсоохыг шаардаж, онгоцны буудлын ажилтанд хүртэл гар хүрсэн хэмээн шуугиулж ч байсан. Харин иргэдийн зүгээс хүнд суртлыг халахын төлөө ажиллах хэрэгтэй байтал хүнд суртал гаргах нь зөв хэмээн ярьж байгаа нь байж болшгүй үйлдэл бөгөөд энэ үйлдэлдээ уучлал гуйх хэрэгтэйг хүртэл сануулж байлаа. Тэгвэл үүнтэй төстэй саяхны нэгэн түүхийг эргэн сөхье.
Өнгөрөгч есдүгээр сард Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг,Б.Болдсайхан эмч нарын хүмүүс долларын ханш өсч, 1700 төгрөгт хүрснийг эсэргүүцэн төрийн ордон руу салаавч гаргасан. Харин зарим хүмүүс түүнийг “талх” хочоо халж, шинэ хочтой болохоор шийджээ хэмээн жиг жуг гэлцэж байсан бөгөөд өнгөрөгч сард Ч.Ганхуяг ийн салаавч гаргасандаа албан ёсоор уучлал гуйсан юм. Тэрбээр “Энэ бол яахав саваагүй үйлдэл байсан. Би шүүмжилсэн хүмүүсийн бодлыг хүлээж авч байна. Өнөөдөр эргээд л нөгөө би өөртөө яаж харагдах нь чухал биш, эргээд эргэн тойрондоо нийгэмдээ, улсдаа яаж харагдах вэ, нөхдүүддээ яаж харагдах вэ гэдэг дээр дүгнэлтийг хийсэн. Би зөвхөн Ганхуяг биш. Би монгол хүн гэдгээ би бодоогүй. Би нэг намын гишүүн, энэ нам дотроо ойрхон явдаг найз нөхөдтэй, журмын андуудтай гэдгээ бодоогүй. Гэхдээ эргээд нөлөөг нь харвал хүмүүст яаж туссаныг нь харвал би үнэхээр ордныхоо гадаа очиж байгаад, Ерөнхий сайдынхаа цонх руу, Их хурлын даргынхаа цонх руу бүдүүлэг үйлдэл хийсэндээ уучлал гуйж байна. Би албан ёсоор уучлал гуйж байна” хэмээгээд байсан юм. Тэгвэл өнөө хүнд суртлыг хөхиүлэн дэмжигч Б.Пүрэвдорж дарга маань өчигдөр уучлал эржээ. Тэрбээр “Гадаадын иргэн болсон хүн харьяатаа сэргээлгэхдээ хүнд суртал гаргана аа гэж хэлсэн маань алдаатай болсон байна. Утга санааны хувьд буруу зүйл болсонд Монгол Улсын харьяатаа сэргээх гэж байгаа тэр иргэдээс миний бие албан ёсоор уучлал гуйж байна. Мөн энэ асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж надтай уулзаж "монголчууд олуулаа болцгооё" гэдэг энэ асуудал дээр чи буруу байр сууриа илэрхийлсэн байна. Хүмүүсийн дургүйцлийг төрүүлэхээр тийм мэдээлэл өгсөн байна. Хурдан шуурхай арга хэмжээ авч, ард иргэддээ мэдээл гэдэг үүргийг өгсөн. Энэ дагуу та бүхэндээ мэдээлэл хийж байна. Цаашдаа Монгол Улсын харьяатаа сэргээлгэх гэж байгаа иргэд нэг сарын хугацаанд асуудлаа шийдвэрлэдэг болно. Мөн би төрийн алба хаших хугацаандаа дахин буруу утгатай зүйл ярихгүй гэдгээ хэлье” хэмээн мэдэгдсэн. Энэ мэтээр манай төрийн өндөр албан тушаалтан, дарга даамлууд саваагүйтэж салаавч гаргадаг, болчимгүй үг хэлсэндээ уучлал гуйдаг моод дэлгэрч байгаад нь харамсаж л сууна. Харин бид энэ уучлалыг нь уух уу, идэх үү. Мэдээж хэрэг энэ хүмүүст өргөсөн тангараг, хүлээсэн үүрэг гэж баймаар л юм. Түүнчлэн энэ мэт саваагүйтэж салаавч гаргадаг, төрийн хуулийг үл дээдлэн, завхруулагч этгээдүүдэд тооцох хариуцлага гэж байдаггүй учраас уучлал гуйгаад өнгөрдөг болох нь.
Б.Мягмар
Зочин · 2013/12/07
Neg monsoon ****uulaachdee iim nohor hen gen be ter purevdorj nohoig iim nohduudees s****gui Bol bid helee ch avilgaas s****gui dee naad dah chin ingej baigaad mongoose og l gesen ug sh uu dee
Зочин · 2013/12/07
нэг бодлын энэ хүний зөв ш дээ.Харийн хүнтэй сууж эх орноо орхиж явчихаад гадны *************зулзага чирээд ирж байгаа монгол цус бузарласан хүүхнүүдийг хүлээж авах хэрэггүй. Ялангуяа хуужаа соо нартай гэрлэж хүүхдийг нь гаргасан хүүхнүүдийг тэнд нь ясыг нь тавиулах хэрэгтэй
Зочин · 2013/12/06
Harin ch 90-eed onii hnd hetsuu ued gadaadiin uls oron ruu durben garsan irgeddee bid bayarlah heregtei shuu.Ter Hund hetsuu ued eh orniihoo nuruun deerh achaallaas hund achaanaas neg ch hun gesen gadaadad garch mon eh oron ah duu torol sadan ruugaa medeej sanaa zobj chadah chineegeeree tuslamj uzuulj baisand bayarlah heregtei shuu.
Зочин · 2013/12/06
уучлахгүй
Зочин · 2013/12/06
Уучлал гуйгаад л үйлдэл нь цайрчихдаг гэж юу байдаг юм бэ? Ядаж олон нийтийн ажил 8 цаг хийлгэх хэрэгтэй ш дээ
Зочин · 2013/12/06
ug n zow l zuil helsen bshde.yund n uchlal guidgin undesni ayulgui talasa zow bodol bn.humusin nudend zawal saihan haragdah albagui.