Ардын намаас урвасан Д.Арвин Ерөнхийлөгчид хов зөөж тэнэгтэв
2013/12/10
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар саяхан “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний чуулга уулзалт болсон бөгөөд энэ хүрээнд Ерөнхийлөгч УИХ дахь намуудын төлөөлөл болсон гишүүдтэй өнгөрөгч даваа гарагт уулзсан юм.
Төрийн ордны “А” танхимд болсон энэхүү уулзалтад чуулганы танхимд тоотой ирж, бараагаа харуулдаг гишүүд хүртэл ирчихсэн байна билээ. Тиймээс заримд нь суух суудал ч олдохгүй байсан гэлцэх.
Энэхүү уулзалтын үеэр Д.Арвин гишүүн “ Улс төрийн намын тухай хуулийг шинэчилмээр байна. Төрийн албанд ажиллах хугацаандаа үнэхээр идэж, уусан хүмүүсийг хасдаг болмоор байна. Хүнийг идэж, уугаагүй байхад нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдвээр хэлж, доромжилдог байдал ч газар авлаа. Улс төрийн сонголт хийснийхээ төлөө өнөөдөр би Төрийн ордны коридор, цайны газарт ч суух аргагүйгээр бусдад дарамтлуулж, доромжлуулж байна. Энэ бүхнийг цэгцлэхийн тулд хуулиа сайжруулмаар байна” хэмээн Ерөнхийлөгчид алтан хошуу өргөөд амжив. Тэрбээр МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр дүүргэсэн бөгөөд 1981-1987 онд АА-ийн 221, 162 дугаар ангиудад ХЗЭ-ийн нарийн бичгийн дарга, 1987-1990 онд ЭНЭШТ-ийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороонд эвлэлийн ажилтан, 1991-2000 онд “Их Өргөө” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон хэмээн түүний намтар түүх дурайж байдаг. Улс төр хэмээх энэ их айлын тогоонд хориод жил буцалсан түүнийг ховыг хэлүүлэлтгүй хутгаж, хорыг тун чадамгай найруулдаг гэх юм билээ.
Түүний хувьд МАН-ыг МАХН байх үед ёстой аатай жаатай явсан толгой мөнөөс мөн. Тухайлбал, 2004-2008 онд АН парламентад цөөнх байх үед энэ намыг үзэн яддаг байсан хүмүүсийн нэг бол Д.Арвин. Тэрбээр АН-ынхныг чуулганы танхимд үг хэлэх гэхэд хамгийн ихээр эгдүүцэн шүүмжилж, ширээ шааж босч ирж байгаа дүр зураг 2004-2006 оны телевизийн бичлэгийг ухрааж үзвэл бэлхнээ бий. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай байсхийгээд л санал зөрөлдөж, жинтэй жинтэй ширүүн үг чулуудалцдаг байсан нь тодоос тод санагдана. Тэр үед АН сөрөг хүчин харин МАХН олонх байлаа. Д.Арвин 2000-2012 он хүртэл буюу МАХН, МАН-ын үед УИХ-ын сонгуульд энэ намаас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болж байсан. Тодруулбал, Хэнтий нутгийн унаган охин 2000, 2004, 2008 оны УИХ-ын сонгуульд төрөлх нутагтаа нэр дэвшин ялалт байгуулж байсан бол өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн нь олныг гайхшируулсан үйл явдал болсон юмдаг. Учир явдлыг нарийн шүүж үзвэл энэ үеэс МАН болон Д.Арвин хатагтай хоёрын хооронд ан цав үүсч эхэлсэн байжээ. Тухайн үед эрхэм гишүүний ярьснаар намынх нь удирдлагууд түүнд ямар ч дэмжлэг үзүүлээгүй төдийгүй сурталчилгааны самбар ч гаргаж өгөөгүй ажээ.
Дээр нь УИХ-ын гишүүн, МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны тэргүүн Д.Оюунхорол ОТИС-ийнхаа багш, ажилчдад “Д.Арвин гишүүнийг дэмжиж болохгүй” гэсэн анхааруулга өгч БЗД-ийн НАМЭХ-ны хурал дээр ч тэгж хэлж байсан тухай тухайн үеийн хэвлэлүүдээр гарч л байсан. Түүгээр ч зогсохгүй БЗД-ийн НАМЭХ-ныхон хэд хэд болон хуваагдаж, хоорондоо хагаралдан бөөн бужигнаан болж байжээ.
Хэнтийчүүдээс урваж, БЗД-т нэр дэвшихдээ МАН-ын гишүүний батлахтай байсан ч УИХ-ын гишүүн болмогцоо АН-д элсэж, сонгогчдоо болон МАН-ынхныг хуурсан түүнийг тухайн үед өөдгүй, увайгүйгээр нь дуудах хүмүүс тун ч олон байсан.
Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Наймдугаар Богд Жибзундамбын хатан Дондогдуламын сүнстэй холбогдон олон чухал асуудлыг хөндөн ярилцсан” хэмээн дурдсан байдаг. Тэгвэл Ардын намын батлахаа Ардчилсан намын гишүүний батлахаар сольж, улс төрийн томоохон өөрчлөлт хийж, ийнхүү олны чихийг дэлдийлгэж, нүдийг орой дээр гаргах үйлдэл хийх болсон нь хатдын сүнс сүүдэртэй холбогдон ярилцсантай нь холбоотой байж магадгүй ч гэх. Түүнчлэн АН-ын гишүүний үнэмлэхээ гардаж авсныхаа дараахан Ардчилсан намд элссэн маань “Урвалт биш сонголт юм шүү. Би эх орноосоо урваагүй, ард түмнээсээ урваагүй. Хүн зогсонги байдалд байх ёсгүй шүү дээ. Би иргэдийнхээ төлөө илүү зүйл хийх гэж орж байгаа. Миний үзэл бодолд Ардчилсан намын хийж байгаа ажил нь нийцэж байгаа” хэмээн мэдэгдэж байсан бөгөөд АН-д элссэнээс хойшхи хугацаандаа нэлээд хэдэн тендер шагналд нь авсан сурагтай. Мэдээж Д.Арвины энэхүү урвалтыг АН-ынхан хараад таатай, тааламжтай хүлээж аваагүй нь ойлгомжтой.
Тэрбээр “Хүүгийн минь эзэмшилд байдаг “Од” плаза-д хүн орж ирж, бичлэг хийсэн” хэмээн нэг хэсэг сенсаацлаад авсан бол саяхан УИХ-ын чуулган дээр “МАН-ынхан миний эсрэг хэвлэлд төлбөртэй яриа өгдөг” гэж тэнэгтсэн. Д.Арвин 2000-2012 он хүртэл МАХН-ыг МАН болох хүртэл энэ намын нэрээр УИХ-ын гишүүн болж байснаа мартах учиргүй л баймаар юм. Гэхдээ тэрбээр өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ “Баянзүрх дүүрэгт гурван удаа нэр дэвшинэ” хэмээсэн гэж байгаа. Мөн ч дураараа хүн байгаа биз. Түүнчлэн энд нэг зүйлийг тэмдэглэхэд, түүний энэ МАН-ынхныг үзэн ядагч мэт царайлан жүжиглэж байгааг нь АН-ын хашир улстөрчид шоолж байгаа нь дамжиггүй. Нэгээс урваж нөгөөд нь “дурласан” мэт дүр үзүүлдэг түүний улс төрийн карьер удахгүй дуусах биз.
Б.МЯГМАР
Зочин · 2015/01/11
Еээ ийм ******хай нүүр ам нь унжийсан юмнууд Улс Тѳрд яагадч тохирохгүй залагууд
Зочин · 2013/12/12
Монголчуудаа хүний үзэл бодол өөрчлөгдөж байвал амьд байгаагийн шинж шүү дээ?Зөв буруугаа ч мэдэхгүй,мэдсэн ч хүсэхгүй байна гэдэг үхсэн үхширмэл зан шүү?Хүн байнга зөвийн талд орж байх хэрэгтэй шүү?
Зочин · 2013/12/12
Arvinii namaa solidog ni suulin uyiin hamgiin hbsildeg onigoo mon, oor heleh ug oldohgui baina.
Зочин · 2013/12/11
** ******haha
Зочин · 2013/12/11
үнэн үг хэлжээ даанч улс төрийн гүн ухааны онолын мэдлэг ******тай хүн харин үнэн үг хэлдэг хүн
Зочин · 2013/12/11
tom tom *****tev
Зочин · 2013/12/11
arvin avgain doodoh ni ***lbaichihsan ***v ***ldan uuruu ****** baisan ue....genet ter balairch baisan ue sanaand orj dotor muuhairav.
Зочин · 2013/12/11
uulen boroonii ajil hiisen
Зочин · 2013/12/11
arvin avgaitai *** hiisen gej bodhoor odoo oi gutav.neeree l umhii amtai avgai.
Зочин · 2013/12/11
Монголчуудаа хүний үзэл бодол өөрчлөгдөж байвал амьд байгаагийн шинж шүү дээ?Зөв буруугаа ч мэдэхгүй,мэдсэн ч хүсэхгүй байна гэдэг үхсэн үхширмэл зан шүү?Хүн байнга зөвийн талд орж байх хэрэгтэй шүү?
Зочин · 2013/12/11
chingis haan urvagchdiig hezeech urshuuj baigaagui .
Зочин · 2013/12/11
Arbin chi amaa sain ugaaj bailda muuhai unerteed bna
Зочин · 2013/12/11
archaagui ***** urbagch abgai
Зочин · 2013/12/11
argagvi shdee ardin nam archaagaa aldaj bgaa n ter neg hvn ch nemertei l bsandaa ug oorsdoo nam dotroo taarahgvi hvmvvs yaj gishvvd n togto*** hohino arwin muu sanaagaaraa hooloo oloh gj zow l ym, hiisen bn shde
Зочин · 2013/12/11
yagaad setgeld l oruulahgvi b***n
Зочин · 2013/12/11
сэтгүүлчийх биш ардын намын сэтгэгдэл юм бишүү
Зочин · 2013/12/11
тэнэг юм таалагддагүй улс төрч