Андрей Романович Чикатило 1936 оны 10-р сарын 16нд Украйны Сумская мужийн Яблочное тосгонд төрсөн багадаа бүрэг ичимхий аймхай зожиг байсан. Аав нь дайнд Германчуудад олзлогдсон тул *Урвагчийн* хүүхэд гэж дооглодог бүр ч хэцүү байсан гэдэг.

Дайны үед өлсөнгөлөн их байсан тул түүний төрсөн ах Степаны сураггүй болсонг хүмүүс идсэн байх гэж таамагладаг байна.Ухаан суух насандаа бусдаас ямагт дор байж,сэтгэл зүрхэндээ гомдоллон уйлж явсан Чикатило өсөж том болохын хэрээр энэхүү амьдралд хэн хүчтэй нь хүчгүйгээ дарлан зовоож байлгадаг амьдралын хатуу бөгөөд арчаагүй хууль үйлчилж байгааг ухаарч хүчирхэг болохыг мөрөөддөг болжээ. Тэрээр багш цэргийн алба хааж эхнэртэй болж 2 хүүхдийн эцэг болсон.

Хэл уран зохиолын багш биеийн тамирын багш мөн дотуур байрны багшаар ажиллаж байхдаа л өсвөр насны охидыг оролдож эхэлсэн гэдэг тэр бузар хүслээ дарж чадалгүй баригдаж ажилаасаа хөөгдсөн байна.Дараа нь техникийн сургуульд багшилснаар банди нарыг сонирхож эхэлсэн гэдэг.1978 оны 12-р сарын 24нд анхны аллагаа хийсэн бөгөөд анх хохирогч нь 9 настай Елена Закотнова юм.

Энэ өдрөөс 1990 оны 11-р сарын 20-нийг хүртэл/ түүнийг баривчилсан өдөр/ цуст аллага хийсэн юм. Түүнд нийт 19 хэрэг хүлээлгэхэд тэрээр 56 гэж хэлсэн байдаг. Түүний үйлдсэн гэмт үйлдлийг 3н гэмгүй хүнд хүчээр хүлээлгэж цаазаар авсан байдаг ба дандаа сэтгэцийн өвчтэй хүмүүс байсан гэдэг. 56 хэргээс 53-г нотлож ялын дээд хэмжээ өгсөн байдаг байна. Тэрээр хохирогч нараа цохиож унагаан боймлон хүчирхийлж дараа нь хутгаар сийчиж алдаг байсан байна.Эрэгтэй эмэгтэй хүүхэд гэлтгүй л алдаг байсан байгаа юм.

Чикатилог баривчлах ажиллагаа нь тухай хамгийн том нүсэр ажиллагаа байсан гэдэг ба 10 сая рубль зарцуулсан гэдэг. Энэхүү ажиллагааны *Лесополаса* Ойн зурвас ажиллагааны ачаар 48 мянган гаж зуршилтай хүмүүсийг бүртгэж илэрээгүй байсан 95 хүн амины хэрэг, 245 хүчингийн хэрэг бусад 1062 гэмт хэргийг илэрүүлсэн байна. Мэдээж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн Цагдаа прокурор шүүгч нарыг шийтгэсэн ба хэлмэгдүүлсэн хохирогч нарыг цагаатгасан байна.

Түүний шүүх хурал болох үеэр хийсэн хамгийн сүүлчийн бичлэг: 


Энэ тухай бүтсэн кино ч хэд хэд байдаг: 

 

ЭХ сурвалж Д.Энхтэгшийн орчуулан бичсэн *Өнгөрсөн зууны Зартай алуурчид номноос