clever-woman-writing-an-essay_1098-1093

 

Та анзаарсан бол ухаантай хүмүүс цөөхөн найзтай байдаг. Яагаад гэдгийг танд хэлье.

1. Та бол эрх чөлөөг эрхэмлэгч. Тиймээс танд заавал яах, юу хийхийг чинь заах ёстой “найз” хэрэггүй. Та юуг хийх ёстой, юуг хийж болохгүйг сайн мэддэг учраас тэр шүү дээ. Та юунд ч хязгаарлагддаггүй учраас маш шинийг санаачлагч.

2. Танд худлаа ярих зав байдаггүй. Та үнэнийг л хэлдэг. Бас та хэрэгжих боломжтой зүйлийг л ярьж, түүндээ цаг хугацаагаа зарцуулах дуртай. Түүнээс биш найз гэгддэг олон хүнтэй нийлж хэн нэгнийг үндэслэлгүй муулаад суух нь танд цагаа дэмий үр байгаагаас ялгаагүй байдаг.

3. Та хүмүүсийг хичээж байхад та жинхэнэ утгаар нь хийж байдаг. Бусад хүмүүс хичээж байна гэдэг ч үнэндээ ядрах мэдрэмжийг мэдрэх хүртлээ л ажилласан байдаг бол та түүнээс цааш алхаж чаддагт таны нууц оршдог.

4. Та ярихаасаа илүү сонсох дуртай. Та сонссоныхоо хэрээр өөрийгөө танин мэдэж, орчин тойрныхоо хүмүүсийг ч мөн таньж мэдэж чаддаг. Та заавал Facebook-т пост оруулахгүй л бол, утга учиргүй зүйл бичихгүй л бол байж чаддаггүй хүмүүсийн нэг биш. Та үүний оронд байдлыг ажигладаг. Үүнийхээ дүнд та зөв сонголт хийж чаддаг.

5. Та савангийн дуурьт дургүй. Үүний оронд хайртай гэр бүлийнхэнтэйгээ сууж цагийг үнэ цэнэтэй өнгөрөөх нь чухал гэдгийг та мэддэг. Ач холбогдолгүй уйлахаас өөр зүйлгүй савангийн дууриуд цагийг дэмий үрдгийг та маш сайн мэддэг. Тиймээс л бусад нь олон ангит цуврал үзээд хайран цагаа уйлж өнгөрөөж байхад та амжилт гаргаж байдг юм шүү дээ.

6. Та үнэ цэнээ заавал хэн нэгэнд баталж харуулах шаардлагагүй. Яагаад гэвэл та өөртөө сэтгэл хангалуун байдаг. Та бие даасан, хүчирхэг эмэгтэй. Тиймээс танд хэн нэгэнд найдах шаардлагаг байдаггүй. Харин та өөрөө өөртөө маш сайн тусалж чаддаг. Та өглөө бүхэн инстаграм хуудсандаа инээмсэглэсэн зургаа оруулах гэж хичээдэггүй. Та багахан зүйлст ч талархаж сурсан нэгэн.

7. Та хэзээний танил цөөн хэдэн найзтай. Та тэдний хэн болохыг хэзээ хэзээнээсээ сайн мэддэг болохоор энэ жагсаалтанд хэн нэгнийг заавал нэмэх гэж оролддоггүй. Та хэн нэгнийг найзаараа сонгох гэж байгаа бол заавал тэднийг туршиж, шалгуур тавьдаг. Таны шалгуурт нийцээгүй хүнтэй та ярилцах дургүй.

8. Таны дотор хөгшин хүнийх гэмээр сүнс орогнодог. Тиймээс та ирээдүйг бараг л таамаглаад мэдчихдэг. Та тархины багтаамж нь бага хүмүүст хүсэл мөрөөдлөө ярих дургүй. Та зорьсон зорилгодоо хүрэхийн тулд махруу хөдөлмөрлөж чаддаг. Тиймээс танд өөр зүйлд зарцуулах цаг маш бага байдаг. Бусад нь шөнийн клубт бүжиглэх тухай төлөвлөж байхад та өөрийгөө хөгжүүлэх зүйлсийг хайж байдаг. Та хийсвэр зүйлст биш жинхэнэ амьдралын үнэ цэнэд дурладаг. Таны цаг хугацаа өсөлт, дэвжилтэнд зарцуулагддаг.

9. Бусад хүмүүс чамайг сүртэй, хүчирхэг нэгэн гэж хардаг болохоор чамаас дөлдөг. Яагаад гэвэл чи өөрөө өөрийгөө хүчирхэг нэгэн болгон хөгжүүлж чаддаг. Та бусдад бодож буйгаа хэлж чадна, тэднээс эмээх шаардлагагүй гэдгийг мэддэг. Ийм болохоор та энэ орчлон дээрх цорын ганц, дахин давтагдашгүй хүчирхэг нэгэн гэдгээ өдөр бүр мэдэрдэг. Үүнийг чинь хүмүүс ч бас мэдэрдэг учраас танаас зөвлөгөө авах маш дуртай байдгийг та анзаарсан л байж таараа.


Эх сурвалж: Zindaa.mn